"SPOTIFY”-ийн эзэн Даниэл Эк: Арсеналын эзэд худалдаж авахаас татгалзсан, гэхдээ би сонирхсон хэвээр байна

Twitter Print
2021 оны 05-р сар 19-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

"Spotify"-ийг үүсгэн байгуулагч Даниел Эк Английн Арсенал клубыг худалдаж авах албан ёсны саналыг өнгөрсөн бямба гарагт клубын Америк эздэд тавихад татгалзсан байна. 

Шведийн магнат твиттер хуудсандаа мэдэгдэл хийхдээ клубын эзэд болох “Kroenke Sports and Entertainment” түүний тавьсан саналыг няцаасан хэмээн бичжээ. 

Эк хэлэхдээ "Энэ долоо хоногт (KSE-ийн хамтран эзэмшигч) Жош Кроенке болон тэдний банкируудад клубын хувьцааг авах санал явуулсан. Тэд мөнгө хэрэггүй гэж хариулсан. Энэ байдал хэзээ нэгэн цагт өөрчлөгдвөл би сонирхсон хэвээр байна” хэмээжээ.

Хүүхэд ахуй наснаасаа Арсеналыг дэмжсэн Эк өнгөрсөн сард Европын Супер Лигийн төлөвлөгөө няцаалтад орсны дараа клубыг худалдаж авах санал тавих гэж байгаагаа хэлсэн билээ. 

Арсенал бол Европын Супер лигт орох гэж байгаад эрс эсэргүүцэлтэй тулгарч 48 цагийн дотор уг хүсэлтээ цуцалсан Английн зургаан багийн нэг байсан.

Үүний дараа клубын хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийн гадна цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

АНУ-ын тэрбумтан Стэн Кроенке KSE-ээр дамжуулж арван жилийн турш Их буучдын олонхийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2018 онд Оросын олигарх Алишер Усмановын хувьцааг худалдаж авч Арсеналыг бүрэн өөрийн болгожээ.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.