Д.Мойес “М.Ю”-г үзэгчдийн дуртай баг болгосон

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 09:08 цагт
Мэдээний зураг,
Английн хөлбөмбөг сонирхогчдын дургүй баг нь “Манчестер Юнайтед” юм. Хамгийн дуртай спортын тэмцээнд нь нэг л баг байнга түрүүлээд байхаар мэдээж уйтгартай билээ. Өнөөдөр хүн бүр Д.Мойесийг муулж байна. Харин түүнд сайнаар яригдах гавъяа бас байна гэдгийг тэр бүр анзаарахгүй байна.  Их Британид нэгэн судалгаа явуулжээ. Энэ нь “Таны хамгийн дуртай, бас дургүй” багийн нэр юу вэ? гэдэг санал асуулга байв. Гэтэл ихэнх хөлбөмбөг сонирхогчид хамгийн дургүй багаар “Ман.Юнайтед”-ыг нэрлэжээ. Учир нь премьер лигт нэг баг түрүүлээд байхаар уйтгартай байдаг гэсэн.

Өнөө жил “Ман.Ю” лигтээ түрүүлээгүй нь олон хүн тус багт дуртай болох шалтгаан нь байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг урьтал болгож яривал Д.Мойес бас л нэг сайн үйлс бүтээжээ. Гэхдээ муугаар дуурсагдах нь олон байгаа нь даач ил байна. XXI зууны эхэнд Англид төдийгүй Дэлхийд хамгийн хүчирхэг байсан багийг дунджаас доогуур амжилт үзүүллээ. Иймд багийн удирдлагаууд ерөнхий менежер Д.Мойесийг ажлаас нь чөлөөлж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний оронд багийн туршлагатай тоглогч Р.Гиггз улирал дуустал “Улаан чөтгөрүүд”-ийг удирдахаар болжээ.

Д.Мойес домогт Сэр А.Фергюсоныг тэтгэвэртээ гарсны дараа буюу 2013 оны зургадугаар сараас эхлэн хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй “Манчестер Юнайтед” багийг удирдах болсон юм. Энэ хугацаанд гаргасан хамгийн муу амжилтуудыг нь дурдаад дуусахгүй урт цуваа болжээ. Хамгийн муугаар дуурсагдах заримыг нь дурдвал:

-Английн хөлбөмбөгийн дээд лигийг “Премьер лиг” гэж нэрлэх болсон буюу 1992 оноос хойш “Эвертон”, “Манчестер Сити”, “Ливерпуль” багт “Манчестер Юнайтед” нэг улиралд анх удаа талбайдаа болон талбайд нь хожигдсон. Үүнээс “Эвертон” баг 1969 оноос хойш буюу 45 жилийн дараа анх удаа “М.Ю”-г талбайдаа болон талбайд нь хожжээ.

-“Манчестер Юнайтед” баг “Премьер лиг”-т анх удаа эхний минутанд гоол алдсан. Тус багийн түүхэнд ийм явдал тохиолдож байгаагүй юм. Тэрхүү гоолыг “Манчестер Сити” багийн довтлогч Эдин Жеко оруулсан.

-“Манчестер Юнайтед” анх удаа “Премьер лиг”-ийг энэ улиралд хамгийн бага оноотой дуусгахаар боллоо. Энэ жил хамгийн ихдээ 69 оноо авах боломжтой байна. 1992 оноос хойш анх удаа араваас дээш ялагдал хүлээсэн.

-“Манчестер Юнайтед” 1995 оноос хойш анх удаа Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-т оролцох боломжгүй боллоо.

-“Манчестер Юнайтед”-ын энэ улирлыг сүүлийн 10 жилтэй харьцуулахад  талбайдаа хамгийн муу тоглолтыг үзүүлж байгаа гэнэ.

-Мөн 2001 оноос хойш анх удаа энэ улиралд “Премьер лиг”-т гурван тоглолт дараалан хожигдсон.

-“FA cup” тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан. Ийм зүйл Сэр А.Фергюсоны  удирдлага дор ганц л тохиосон байна.

-Уэльсийн “Соунси Сити” багт анх удаа талбайдаа хожигдсон.

-1972 оноос хойш анх удаа “Ньюкасл” багт талбайдаа хожигдсон.

-1978 оноос хойш анх удаа “Вест Бромбич Албьион” багт талбайдаа хожигдсон.

-1984 оноос хойш анх удаа “Сток Сити” багт хожигдсон.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.