
Хойд Солонгос тактикийн цөмийн цохилт үзүүлэх чадалтай анхны шумбагч онгоцоо танилцуулжээ.
Шумбагч онгоцыг танилцуулах арга хэмжээний нээлтэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцож, Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийг цөмийн зэвсгээр хангах нь тэргүүний зорилт байсныг онцолж, тэнгисийн цэргийн хүчнээ цөмийн тактикийн зэвсгээр тоноглогдсон шумбагч онгоцнууд, хуурай газрын машин техникээр хангах болно гэдгээ амлажээ.
KCNA агентлагийг мэдээлснээр Хойд Солонгосын эрх баригчид шумбагч онгоцыг танилцуулснаар БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин шинэ хуудас нээснийг тунхаглажээ.
841 дугаартай цөмийн шинэ шумбагч онгоцонд Хойд Солонгосын баатар Ким Күн Окийн нэрийг өгсөн ба тус шумбагч онгоц нь Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний усан доороос довтлох явдалд гол үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Хойд Солонгосын удирдагч онцолжээ.
Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин олон тооны шумбагч онгоцтой бөгөөд Пхеньян бүх шумбагч онгоцоо цөмийн зэвсгээр тоноглохоор төлөвлөж, цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийг зорьж байгаа аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, "Ялангуяа дайснуудын талаас гаргаж буй түрэмгий үйлдлүүд, цэргийн ажиллагаа эрчимжсэн энэ үед тэнгисийн цэргийн хүчний салбараа хөгжүүлэх нь хойшлуулж болшгүй асуудал юм." хэмээн мэдэгдсэн байна.
Шинэ шумбагч онгоцыг танилцуулах уг арга хэмжээ нь ирэх бямба гарагт болох БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяраас өмнө болж байгаагаараа онцлогтой юм.
Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Индонезийн нийслэл Жакартап Хятадын Ерөнхий сайд Ли Чянтай уулзах үеэрээ Бээжин НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд Хойд Солонгосын цөмийн заналхийллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахыг хүссэн байна.
Энэ сарын 2-нд Пхеньян Шар тэнгисийн зүгт хэд хэдэн далавчит пуужин харвасан бол 3-ны өдөр нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг эсэргүүцсэнээ илэрхийлж БНСУ-д тактикийн цохилт үзүүлэх туршилт явуулсан ба туршилтын үеэр Пхеньяны харвасан пуужин 150 м өндөрт хүрээд дэлбэрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн сарын 31-нд Пхеньян БНСУ-ын цэргийн баазууд, агаарын нисэх хүчний объектуудыг устгах сургуулилт хийх явцдаа цөмийн зэвсэг ашигласан хэмээн KCNA агентлагаас мэдээлсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.16) 2014-04-24 21:08Mash goe yariltslaga baina daa. Bidnii medehgui olon zuiliin tuhai yarijee. Ter ardchilalyn 15 gedeg bol yah argagui fact yum daa. Dari. Suhbaatar tand amjilt husiye. Ardchilalyn toloo tany hiisen buhen martagdah esgui.
Хариулах