Сармагчингууд хулгай хийхийг өсвөр насандаа буюу дөрвөн насандаа сурдаг

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Бали арал дээрх макака сармагчингуудад ажиглалт хийснээр эдгээр хүн дүрс амьтад хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлийн талаар маш их зүйлийг мэддэг болохыг тогтоожээ. Хулгайч сармагчингууд электроникийн хэрэгсэл, жуулчны түрийвчийг буцааж өгөхийн тулд шагнал болгож хоол хүнс авахыг зорьдог.

Канадын Летбриджийн их сургуулийн судлаачид Бали арал - Улувату сүмийн алдартай үзмэрийн ойролцоо 273 хоногийн турш зураг авалт хийжээ. Үүний дараа амьтад жуулчдын ямар эд хэрэгсэл хамгийн их үнэлдэг болохыг тогтоож чаджээ. Ялангуяа түрийвч, утас, нүдний шил их алдартай байв. Үсний хавчаар, камерын хоосон уут гэх мэт үнэ цэнэ багатай эд зүйлст маш бага сонирхлоо хандуулдаг байна.

Олзыг хоолоор сольдог. Үүний зэрэгцээ, үнэ цэнэтэй зүйлийн талаар наймаа хийх нь хэдэн минутын турш үргэлжилж магадгүй юм. Нэг жуулчин макака сармагчинг 17 минутын турш эд зүйлээ буцааж өгөхийг ятгасан байна. Сармагчингууд тийм ч үнэ цэнэтэй биш зүйлийг хурдан хугацаанд бага зэрэг хоолоор буцаажээ.

Сармагчингууд энэ зан авирыг өсвөр насандаа буюу дөрвөн насандаа сурдаг болохыг судлаачид тэмдэглэжээ. Тэд эдгээр заль мэхийг хамаатан саднаасаа сурч авдаг бөгөөд ийм "уламжлал" үе дамжин хадгалагдан үлддэг.

Эх сурвалж: Philosophical Transactions of the Royal Society

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.