
Бүх зүйлээс ганцхан бэрхшээлийг нь олж хардаг, үргэлж амьдрал нь бүтэхгүй байгааг, боломж дандаа дутдаг, хэл мэдэхгүй болохоор мэдээлэл муутай байдаг, хэлээ ч сурах цаг боломж олддоггүй хэмээн уулзах болгонд гомдоллодог, бас харсан болгоноо шүүмжилдэг найз нөхөд чамтай ойр байдаг уу...
Хэрвээ тийм бол тэднээс зай барьсан нь дээр. Учир тийм хандлага, зуршил халдварладаг...
Нэг л мэдэхэд чи гаднаа тэгж ярихгүй ч тэгж бодогддог болчихсон байхад гайхах зүйлгүй.
Харин бэрхшээл дундаас боломжийг олж хардаг, гомдоллож гонгиноод байдаггүй, эерэг, өөдрөг хүмүүсийн хүрээлэлд орохыг хичээх нь чамд л хэрэгтэй.
Хэрвээ тэгж хүрээллээ өөрчлөх боломжгүй бол чи өөрөө тэр хүрээлэл дотроо хамгийн бүтээлч, үлгэр жишээ үзүүлэгч, эерэг, сайн сайханд уриалан тэмүүлэгч байх хамгийн гоё сонголт бас байгаа шүү...
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.