Дэлхийн шилдэг есөн дасгалжуулагчаас нэгийг нь сонгоно

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 07:32 цагт
Мэдээний зураг,
Английн хамгийн шилдэг клуб “М.Ю” хүнд байдалд ороод байна. Өчигдөр ерөнхий дасгалжуулагч Д.Моейсийг ажлаас нь чөлөөлж түүний оронд хэнийг томилох тухай эзэд нь санал зөржээ. Хөлбөмбөгийн агуу мэргэжилтэн Сэр А.Фергусон анх Д.Моейсийг санал болгосон. Харин дараагийн хүнийг сонгохдоо Фергусоны саналыг хүлээж авахгүй гэдгээ Глейзерүүд хэлжээ. Гэвч өдгөө Английн клубуудэд дасгалжуулагчийн хямрал нүүрлээд байгаа. Сүүлийн 20 жил дасгалжуулагчаа солиогүй “М.Ю” хүртэл өдгөө сайн менежерын эрэлд гараад байгаа билээ. Одоогийн байдлаар олон хүний нэр яригдаж байгаа ч нэг л хүнтэй гэрээ байгуулна. Иймд Луй ван Гааль, Юрген Клопп, Райан Гиггз, Диего Симеоне, Антонио Конте, Лоран Блан, Карло Анчелотти, Жозе Моуриньо, Карлуш Кейруш нарын аль нэгийг нь сонгохоор болжээ. Эдгээрээс хамгийн боломжтой нь Франц мэргэжилтэн Лоран Блан юм. Цагтаа Дэлхий, Европт түрүүлж байсан Лоран Блан Англид ирэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.