Амь үрэгдсэн хүүхдүүд аврах хантаазаа хооронд нь холбосон байжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 27-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Ёнхап агентлагийн мэдээлснээр Чэжү арал орох замдаа осолдсон усан онгоцны аврах ажиллагаанд оролцогсод сураггүй болсон хүмүүс дотор нь байх магадлалтай гэж үзэж буй 3, 4-р давхрын өрөөнүүдэд самналт хийж хэд хэдэн цогцос нэмэж гаргаж авснаар нас барагсадын тоо 183 хүрээд байна. Ингэснээр одоо сураггүй алга болсон хүний тоо 119 болсон байна. Нийт осолдсон 476 зорчигчоос усан онгоцны ахмад болон багийн гишүүдийг оролцуулаад 174 хүн амь аврагдаад байгаа билээ.

Энэ өдрүүдэд цаг агаар харьцангуй тайван байгааг ашиглан эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, яаравчилж байна гэж албаны хүн мэдээлсэн байна.

Аврагчид живсэн усан онгоцыг татаж гаргахаар ослын газарт гурван ч кран байршуулаад байгаа бөгөөд энэ ажлыг сураггүй бологсодын гэр бүлтэй зөвшилцсөний үндсэн дээр хийх гэнэ.

Аврах ажиллагаа цаг агаар болон далайн нэлээн хүнд нөхцөлд явагдаж байгаа тул аврагчдын бие муудах, агаар дутагдах, хүйтэн усанд удаан хугацаагаар байснаас болж ханиад хүрч хүндрэх, хөл гар мэдээгүйжих, сэтгэл санаа хямрах зэрэг эрүүл мэндийн сөрөг хандлага ихээр гарч байна. 

Усан онгоцны багийн нийт 29 гишүүнээс ахмадыг оролцуулаад 20 хүнд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдэнд хариуцлага алдсан, зорчигчдийг амь насанд аюултай байдалд оруулж, орхисон гэсэн шалтгаанаар яллах юм байна.

69 настай ахмадыг олон нийт маш ихээр зэмлэн буруушааж байна. Усан онгоц хөмөрч, живэх нь гарцаагүй болоод байхад зорчигчдийг байр байрандаа тайван байх, хөдлөхгүй байхыг тушааж, дараа нь өөрөө хамгийн түрүүнд амь аврагдах гарцыг хайсан нь байж боломгүй, ёс суртахуунгүй, өршөөж боломгүй ялтай хүн хэмээн шүүмжлэхэд хүргэж байна. Солонгос ёс заншилд ах захаа дээдлэн хүндэлдэг, ахмад болон албан тушаал дээгүүр, удирдах хүний үгэнд орж өгсөн үүрэг даалгаварыг ягштал биелүүлдэг дуулгавартай дэгтэй байдал нь усан онгоцны ахмадын тушааснаар хүүхдүүд өөрсдийгөө аврах ямарч үйлдэл хийлгүй, улмаар цаг алдаж амиа алдахад нөлөөлсөн гэж олон хүмүүс үзэж байгаа аж.

Тэр байтугай онгоц живж аюултай нөхцөл байдал үүсэхэд анх энэ тухай утсаар мэдэгдэж, тусламж гуйсан хүн нь хөлгийн гишүүд биш, харин 17 настай зорчигч хүү байжээ. Харамсалтай нь энэ хүү амьд гараагүй юм.

Усан онгоц осолдоод хоёрдахь долоо хоногтоо орж байхад үр хүүхдийнх нь цогцос ч болов олдохгүй байгаа, мөн хүүхдүүдийнхээ цогцосыг олсон эцэг эхчүүд түр байрыг орхин явж байгаа нь үлдэж байгаа эцэг эхчүүдэд маш хүндээр тусаж, сэтгэл санаагаар унаж байна. Энэ Баасан гарагаас эхлэн цаг агаар хүндэрч, хүчтэй бороо орох төлөвтэй байгаа, мөн усан онгоц живсэнээс хойш нэг ч хүн амьд гараагүй зэрэг нь сураггүй болоод байгаа хүмүүсийн ар гэрт бүр ч хүндээр тусч байна.

Осолдсон хүүхдүүдийн сурч байсан Данвон ахлах сургууль 7 хоног завсарласны эцэст хичээл эхэлсэн боловч өглөөгүүр төгсөх ангийн 505 хүүхдээс 480 орчим хүүхэд сэтгэл зүйчийн тусламж байнга авч байна. Усан онгоцонд амь үрэгдсэн болон алга болсон хүүхдүүд бүгд энэ сургуулийн 11-р ангийнхан байжээ. БНСУ даяар гашуудал зарлаж, олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй байгаа юм байна.

Энэ золгүй явдал болсонтой холбогдуулан дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байгаа. Хойд Солонгос ч мөн хүйтэн харилцаагаа умартан энэ хүнд өдрүүдэд осолдогсод болон тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ. Хойд Солонгос 2 улсын хилийн аюулгүй бүсээр дамжуулан 2 Солонгосын асуудал хариуцдаг БНСУ-ын Нэгдлийн яаманд эмгэнэлийн бичгээ өчигдөр буюу Лхагва гарагт хүргүүлсэн байна.

Осол болоод 7 хоног өнгөрөхөд дэлхийн олон нийт гүнээ эмгэнэж, цахилгаан утас тасралтгүй илгээж байхад огт чимээгүй байсан Хойд Солонгос ийнхүү гэнэт эмгэнэл илэрхийлснийг гайхах хүн олон байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн БНСУ-д хийх айлчлалыг эсэргүүцэж 4 дэхь удаагийнхаа цөмийн пуужингийн туршилтаа хийнэ гэж сүрдүүлж байсан цаг үетэй давхацсан нь олон улсын ажиглагчдийн анхаарлыг татаж байна гэж тэмдэглэжээ.

Мөн Reuters агентлагийн мэдээлж байгаагаар сүүлд цогцос нь олдсон хүүхдүүд бие биенээсээ салж далайд урсахгуйн тулд аврах хантаазнуудаа хооронд нь холбон уясан байжээ.

Нэгэн хүү, охин хоёр өөрсдийгөө аврах хантаазаараа бөхөөс бөх холбон уяж, гараасаа чанга атгалцан өнгөрсөн байжээ.  Аврагч тэднийг хоёуланг нь гаргаж чадал хүрэхгүй байсан тул уяагий нь тайлж байхдаа "үхсэн ч салахгүй гэж бодож уясныг нь би салгачихлаа гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс минь урсч байсан" гэж Жиндо арлын Kyunghyang Shinmun сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Мөн 6 настай хүү өөрийнхөө өмсч байсан аврах хантаазыг таван настай охин дүүдээ өмсүүлээд өөрөө аав, ээжийгээ хайхаар яваад сураггүй алга болсон юм. Охин одоо эмээгийнхээ асрамжинд очсон боловч аав, ээж, ахаас нь сураг гараагүй байгаа юм байна.

Сураггүй болсон хүүхдүүдэд зориулж бичсэн найз нарынх нь чин сэтгэлийн үгийг уншсан хэний боловч зүрх хайлж, элэг эмтэрч байна. "Би чамтай өчнөөн жил хамт сургуульд явсан ч нэг ч удаа найздаа хайртай гэж хэлж үзээгүй. Хэзээг бүү мэд, гэхдээ чи бид хоёр тааралдах тэр цагт би чамд энэ үгийг заавал хэлнээ", "Чи бид хоёр хамтдаа зөндөө олон зүйл хийхээр тохиролцсон шүү дээ. Тэгээд яагаад намайг орхиод явчихав аа", "Үхэл гэж ийм хурдан ирдэг гэдгийг мэдсэн бол хамтдаа өнгөрөөсөн мөч бүхнээ бүр гоё болгох байсан...", "Би чамайг ядаж нэг удаа ч болов харахсан, тэврэхсэн, хоёулаа хамтдаа ханатлаа инээхсэн..", "Найзыгаа аварч хамгаалж чадаагүй намайг уучлаач", "Энэ харуусал хэзээ дуусах юм бэ, хэзээ?" гэх зэрэг үгсээр дурсамжийн самбар дүүрэн байна.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • энэрэл

      (103.161.242.152) 2022-07-17 15:03
      • 0
      • 0

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.194) 2014-04-28 12:11
      • 0
      • 0

      Онгоцны ахмад тайлбар хийсэн байна лээ. Нэг дор 400 гаруй хүн аврах гарц руу гүйвэл онгоц хөмрөх байсан гэж. Үнэн ч байж магадгүй. Гэхдээ түрүүлж хөлгөө орхиж явсан нь буруу . Хамт байж хөлгөө удирдаад тэнд үхсэн бол өөрт нь дээр байж дээ. Хайран сайхан залуус. Харамсалтай ...

      Хариулах

    • Зочин

      (192.82.72.211) 2021-08-11 03:49
      • 0
      • 0

      400 хүн нийлээд 25тн. Энэ онгоц өөрөө 9000тн жинтэй. Юу ярнам бээ

      Хариулах

    • unshigch

      (202.131.225.122) 2014-04-28 10:01
      • 0
      • 0

      Oorin erhgyi nulims ursch baina. Hoorhii nyalkh amitad.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.30) 2014-04-27 09:53
      • 0
      • 0

      hetsuu yumaa setgel udchihluu ger buld ni ymar hetsuu bga bol doo

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.64) 2014-04-27 04:01
      • 0
      • 0

      ум маани пад мэ хум...

      Хариулах

    • Зочин

      (182.160.37.187) 2014-04-27 00:36
      • 0
      • 0

      unher haramsaar uma hairan huuhduud gun emegnel ilerhilie ectoi orobdmor

      Хариулах

    • Зочин

      (49.0.131.64) 2014-04-26 23:51
      • 0
      • 0

      Haramsmaar yumda hairan shan huuhduud ewiidee ewii.Um ma ni badme hum.

      Хариулах

    • Зочин botsman

      (112.72.13.181) 2014-04-26 23:28
      • 0
      • 0

      ta narin shuten bishirdeg korea xumuus chin iim l aimaar amia bodson xunleg bish xumuus bdag yum shuu de.ter garch bga cinema g in xaraarai dandaa l xor nairuulsan yum bxiin. estoi xogiin xumuus

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.140) 2014-04-26 19:24
      • 0
      • 0

      Гараад бугд ус руу усэрчихгуй, тэр евген олон хуухэд живуулчээд еерее амьд байхдаа яахав дээ. Ёстой аймаар юмаа бурхан минь хайран хуухдууд.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.204) 2014-04-26 14:33
      • 0
      • 0

      haramsmaar yumaa hoorhiis,burhanii orond ochih boltugai

      Хариулах

    • Зочинunen

      (172.248.39.219) 2014-04-26 13:16
      • 0
      • 0

      xamgiin saixan nas. xairan xuuxeduud,, zarim ni anxnii xairandaa shataj baisan baix daa,,, amidraliin xatuug ch uzeegui buxniig saixanaar tosooldog na, yamar xaramsmaar yum be

      Хариулах

    • jj

      (112.72.13.62) 2014-04-26 12:32
      • 0
      • 0

      bi ch bas unshij chadahgvi uilaad l bj b.a henii maani vr hvvhed yalgaa yu bh bilee dee.. evii dee..ej aavuudad niyamar hetsvv bgaa bol oo...

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.8) 2014-04-26 12:08
      • 0
      • 1

      ta buhniig burhan urshuug um maanii badmi hum

      Хариулах

    • Зочин

      (27.123.215.222) 2014-04-26 11:52
      • 0
      • 1

      маш харамсалтай зүйл болжээ. ум мани бадме хум...

      Хариулах

    • Зочинulzii

      (203.194.115.87) 2014-04-26 03:35
      • 0
      • 0

      Manai T V uud neg heden ikh khuraliin mangaruudiig l uzuulekh yum iimerkhii zurkh zusem ankhuurshtai osol avaariig sain uzuulekh kheregtei shuu dee msnai mangaruud surgamj avna

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.8) 2014-04-25 18:01
      • 0
      • 0

      Энэ сайт их оюунлаг, боловсролтой хүмүүст зориулсан их гэгээлэг сайт гэсэн. Тэгсэн ч ийм хар муу бодолтой, хүнийг муухайгаар харааж зүхсэн хүмүүс ороод уншчихсан гэж бодохоор хар энергитэй хүмүүс хаа сайгүй тэнэж явдаг бололтой юм. Хүнийг үх гээд хараагаад байгаа хүн өөрөө л үхэх байх даа. Хараал өөртөө тусдаг юм гэсэн.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.5) 2014-04-25 16:59
      • 0
      • 0

      Солонгосыг их л хөгжилтэй улс гээд байсан.Бүр живээгүй харагдаад байсан онгоцноос аварч чадахгүй л байсан юм байх даа. Нэлээн хэд хоног тэр онгоц далайн уснаасаа цухуйгаад харагдаад л байсан ш д.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.5) 2014-04-25 16:56
      • 0
      • 0

      яасан өрөвдмөөр юм бэ.хэлж ирдэггүй хийсч ирдэг гайг яая даа.

      Хариулах

    • Зочин

      (202.70.34.114) 2014-04-25 16:24
      • 0
      • 0

      nulimas mini ursaad l bna. yaasan urubdmuur yum be dee. ebii dee. hajuud bga hvndee unshij uguh getel chaddaggui e. hooloi zangiraad bna.

      Хариулах

    • Зочин

      (202.170.69.210) 2014-04-25 16:17
      • 0
      • 0

      Dashbalbar agsnii ene shulgiin orchuulj uls ornuudad taraaya tegvel enh bdal, bie bienee hairlah bdal saijrah bhaa. Manaihan ch uursduu bas dotooddoo nom hevleldee sain oruulah heregtei bh, Uneheer aguu shuleh bdag shuu.

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.10) 2014-04-25 15:57
      • 0
      • 0

      Мэдрэмжгүй сэтгүүлч байна, гүн эмгэнэл илэрхийлье

      Хариулах

    • Зочин

      (103.161.242.152) 2022-07-17 15:08
      • 0
      • 0

      чи л өөрөө мэдрэмжгүй хүн юм мундаг бэлтгэсэн нийтлэл байна аа

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.220) 2014-04-25 15:51
      • 0
      • 0

      Бөөн харамсал ,яасан ч өрөвдмөөр юм,"ХҮМҮҮСээ амьддаа бие биенээ хайрла" энэ ямар аугаа үг болохыг хүн төрөлхтөн энэ насандаа бие сэтгэл зүрхэндээ шингээж үр удамдаа үлдээе,Чингэсийн үе шигээ байлдан эзлэх дээрэнгүй үзлээсээ хагацъя,Дашбалбарынхаа энэ үгийг олон хэл дээр орчуулъя,хүмүүс ээ Талийгаачдын ар гэрийнхэн найз нөхдөд нь гүн эмэгнэл илэрхийлье,

      Хариулах

    • Зочин

      (49.0.194.135) 2014-04-25 15:49
      • 0
      • 0

      Burhan mini. Iim ih gai ui gashuu tohioldoh gej. Gemgui saihan urs mini sain torliig oloh boltugai

      Хариулах

    • Зочин

      (91.141.0.215) 2014-04-25 15:49
      • 0
      • 0

      Burhan mini ta tedniig munhiin ulsdaa amar taivan jargaltai amidruulaarai. Tednii uldsen ger bul naiz nuhudiig iveeldee avaarai. Tanii huu Esusiin ner deer guin zalbirch bn. Amen

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.10) 2014-04-25 15:33
      • 0
      • 1

      маш өрөвдмөөр юмдаа хүүхдүүд шүү дээ сэтгэл эмтэрч байна бурханы орондоо амар тайван байдаа

      Хариулах

    • Зочин

      (124.158.125.107) 2014-04-25 13:49
      • 0
      • 0

      Энэ талаар манай улс албан есоор эмгэнэл илэрхийлсэн болов уу. Маш ихээр харамсаж гүн эмгэнэж байгааг минь дамжуулж өгнө үү.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.14) 2014-04-25 11:25
      • 0
      • 0

      wow sonirholtoil ym

      Хариулах

    • Зочин

      (124.158.110.101) 2014-04-25 08:34
      • 0
      • 0

      evii dee hoorhii hyyhdyyd, yamar ih tuslamj guij orilj bsan boloo.ongotsondoo doroo achaa teesh ih hetryylsen yum bilee. hyyhdyyd zolios bolson bna lee. eej aav nar hetsyy bnaaa haramsaj bna.

      Хариулах

    • AVRAGCH

      (203.194.115.185) 2014-04-24 21:07
      • 0
      • 0

      Avragchidiigaa nemmeer ymaa 500 avragch eeljilj 200 garui tsogtsos zuuj bga ym chini setgel sanaanii, eruul mendiin hymrald orood zovj bgan bn daa.hariutslaga gj.dalain huulia changatgamaar ym.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.25) 2014-04-24 19:47
      • 0
      • 0

      Unrheer setgel ovdoj haramsch baina. Hoorhii huuhduud hichneen zovj shanal, eej aavaa duudaj uhsen bol gej bodohoos hooloi zangiraad hetsuu baina. Um ma ni bad me hum. Burhany orondoo oluulaa jargaltai amidraarai. Evii gej.

      Хариулах

    • sansar

      (91.121.144.128) 2014-04-24 18:33
      • 0
      • 0

      vnheer orowdmoor yumaa hoorhii ter hvvhdvvd yamar hetsvv bsan boloo aw ej ar geriinhend ni ch gsen vnheer haramsaj bna

      Хариулах