Витамин Д-ийн талаар бидний мэдэхгүй 4 чухал зүйл

Twitter Print
2020 оны 10-р сар 08-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

1. Бэлгийн гормоныг идэвхжүүлнэ.

Учир нь бэлгийн бүх гормон болох Тестостерон, Эстроген гэх гормонууд нь Стериод бүтэцтэй буюу тосон бүтэцтэй юм. Энэ нь тосон бүтэцтэй Д витамины оролцоотойгоор идэвхжинэ гэсэн үг. Тэгвэл витамин Д-г эрэгтэй хүн өдөрт 3000, эмэгтэй хүн 2000 тунгаар тогтвортой уух хэрэгтэй юм. Ингэснээр бэлгийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдах боломжийг танд олгоно. ( байгалийн виагра гэсэн үг)

2. Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Учир нь витамин Д нь Дархлалын систем, тэр дундаа хавдар эсэргүүцэгч Т лимпоцит эсүүдийг идэвхжүүлэгч дохиоллын молекул болох нь судалгаагаар нэгэнт батлагдсан байдаг. Хэрэв таны биед витамин Д дутагдвал хавдар өвчин тусах магадлалыг тань улам нэмнэ гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй дархлал сэргээх идэвхжүүлэгч бүх амин дэмээс хамгийн хүчирхэг нь витамин Д гэж ойлгох хэрэгтэй юм. Иймд ханиад хүрлээ гэсэн хүмүүст хандаж хэлэхэд ( Зүгээр л витамин Д нэмэлтээр хэрэглэ гэж зөвлөмөөр байна )

3. Мэдрэлийн өвчин, мартаж санах, тэнэгрэл, Алцхэймарын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Витамин Д нь мэдрэлийн эс болох неороны дотроос өвөрмөц медиаторуудыг ялгаруулахад тусладаг. Ингэснээр төв мэдрэлийн тогтолцоо нэгэн жигд тогтвортой ажиллах боломж бүрддэг юм. Хэрвээ витамин Д-ийн дутагдал гүнзгий үргэлжилсээр байвал мэдрэлийн эс үхэж аажимдаа дээрх өвчнүүд үүсэх нь цаг хугацааны л асуудал болно.

4. Эцэст нь хэлэхэд Монгол улсад амьдарч л байгаа бол витамин Д-г тогтвортой насан туршид уух хэрэгтэй. Яагаад гэвэл нэг зун борлолоо гээд тэр жилдээ даана үг гэсэн үг биш. Учир нь Д витамин хэзээ ч хүний биед нөөцлөгддөггүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Дээрээс нь нэмж хэлэхэд өндөр тунтай витамин Д уулаа, тариуллаа гэж олон хүн ярьдаг. Энэ хүмүүст хандаж хэлэхэд хичнээн өндөр тунтайгаар хэрэглэлээ ч илүүдэл чинь шээс, өтгөн болоод л гарна гэсэн үг ( хүний бие шаардлагатай гэсэн тунгаа аваад бусдыг нь хөөн гаргадаг гэж ойлгож болно).

Ийм учраас л өдөр бүр 5 нас хүртэл настай хүүхэд 800-1000 тунгаар, 5-с дээш настай бол 2000-3000 тунгаар ууж байх хэрэгтэй.

Жич: Д витамин эм биш энэ бол нэмэлт хүнс юм.

Эх сурвалж: Б.Дугархүү эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.