
Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй. Харин Хууль зүйн салбарт бугшсан бузар булай бүхэнтэй эвлэршгүй тэмцэж шинэчлэл хийхээр тэмцэж яваа Х.Тэмүүжин сайдын хувь заяаг шийдэх өчигдрийн хариуцлагатай уг хуралд 15 гишүүн оролцсоноос 12 нь хууль зүйн сайдыг огцруулах тал дээр санал нэгдчихдэг юм байна. Уг нь АН-ын Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа, Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт нарын 9 гишүүн, “Шударга ёс” эвслийн О.Баасанхүүгээс бусад Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт зэрэг гишүүдтэй хэл амаа ололцож чадсан бол арай өөр үр дүнд хүрч болох байв.
Гэхдээ эрх баригч намын эрхмүүд энэ удаа Хууль зүйн салбарт ардчиллын салхи оруулж яваа Х.Тэмүүжин сайдаар “туг тахих”-аа илүүд үзсэн бололтой. Түүнээс гадна “Шударга ёс” эвслийн бүлэгт Х.Тэмүүжинтэй тооцоо бодох олон шалтгаан байгаа нь өчигдрийн санал өгсөн байдлаас тодорхой харагдаж байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгуулах, Өршөөлийн хуулийг яаравчлуулах, Засгийн газрын ордны баруун талд баригдаж байгаа шинэ эмнэлгийн барилгыг Х.Тэмүүжинээс салгаж авч нэр хүндээ өсгөх гээд алсын тооцоо их бий. Тэд ямар ч гэсэн эхний хороо хутгачихлаа. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг унагаж дөнгөвөл Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяа ерөнхийдөө ганхаж эхлэх нь тодорхой болно.
Хамгийн зоримог шинэчлэл хийгдэж байгаа Хууль зүйн салбарын сайдыг гайтуулснаар авлигачид, цагаан захтай гэмт хэрэгтнүүд л дахин толгойгоо өндийлгөхөөс өөр ямар ч үр дүн авч ирэхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч О.Баасанхүү баатарлах гэсэн биш харин ч өөрийгөө хэн бэ гэдгийг л сонгогчдод дахин нэг харуулснаар энэхүү хачирхалтай үйл явдал өндөрлөх болчихоод байна. МАН-ынхны тухайд эрх баригч намын нэг сайдыг хазайсан дээр нь дахин босч ирэхгүй болтол нь түлхэн унагахыг л илүүд үзнэ.
Х.Тэмүүжин сайдыг огцруулснаар эцсийн эцэст Хууль зүйн салбарын шинэчлэл замын дундаас буцах, няцахаас өөр ямар ч гялтайх үр дүнгүй хоцорно. Монголчуудын ялангуяа “Би Тэмүүжингээс илүү хуульч” хэмээн цээжээ дэлдэх О.Баасанхүү хэмээх марзан эрийн “тамын тогооны үлгэр” нэг иймэрхүү. Тун удахгүй энэхүү эмгэнэлт, инээдмийн шоу эхлэх гэж байна.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(27.123.214.109) 2014-04-26 08:59Yostoi baasaar hiisen huuhed bn daa
Хариулах
Зочин
(112.72.11.107) 2014-04-25 19:07Hohinee
Хариулах
Зочин
(203.169.54.21) 2014-04-25 14:10Баасанхүүг ад үзэснийхээ оронд Д.Эрдэнэбат, Эрдэнэчимэг гишүүдийг үзэн яадаач.Өчигдөр тамхины тухай хууль ганц нэг зүйл нэмэх гэсэн биш бөөн юм болж байна. Эрдэнэбат яг үнэнээ хэлэхэд тамхи татах цэг байхгүй ч учраас би өөрөө татдаг гэж байгаан яадгийн хэн надад хэлэх юм гэж онгиров Эрдэнэчимэг ичихгүй би нэр төрөө цэвэрлүүлнэ ч гэнэ үү.Бас манайхаан баярлалаа гэж алга ташиж байгааг нь ичтэл нь бичих хэрэгтэй ш дээ
Хариулах
Зочин
(202.170.84.7) 2014-04-25 11:23baasanhvv odoo yu we.
Хариулах
Зочин
(122.201.19.99) 2014-04-25 09:43Баасан тэнэг хол явахгүй
Хариулах
Зочин
(103.26.194.6) 2014-04-25 09:20Bolohgui bolood AH han esreg sanal ogson yum bga buz
Хариулах
Зочин
(103.26.194.4) 2014-04-25 09:20Ene bichij bga huniig ee chavaas
Хариулах