
Английн хөлбөмбөгийн премьер лигийн 34-р тойргийн сүүлийн тоглолт боллоо. Энэ удаа “Манчестер Сити”-“Вест Бромвич Альбион”-ыг талбай дээрээ 3:1-ээр хожсон байна. Хотынхон энэхүү тоглолтонд хожил байгуулснаар 74 оноотой гуравдугаар байранд хэвээр үлдлээ. Гэхдээ тэд “Челси”-гээс нэг тоглолт дутуу байгаа учир лигийн тэмцээнд хоёрдугаар байр эзлэх боломжтой юм. Будант Альбионд “Ливерпуль” 80 оноо, “Челси” 75 оноо, “Манчестер Сити” 74 оноо, “Арсенал” 70, “Эвертон” 69 оноотой тав бичигдэж байна. Маргааш премьер лигийн зургаан тоглолт болох бол ням гарагт “Ливерпуль”-“Челси”-гийн тулаанд “Эйнфильд Роуд” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.