Доналд Трамп албан тушаалаа шилжүүлэх явцыг ном журмын дагуу эхлүүлэхийг даалгажээ

Twitter Print
2020 оны 11-р сар 24-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа Жо Байденд шилжүүлэх явцыг эхлүүлэхийг даалгажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхий үйлчилгээний алба болон өөрийн багтаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэхэд шаардлагатай анхан шатны алхмуудыг ном журмын дагуу хийж эхлэхийг тушаасан байна.

Ерөнхийлөгч Д. Трамп уг шийдвэрийг "улс эх орныхоо эрх ашгийн төлөө" хийсэн хэмээн онцолжээ. СиЭнЭн агентлагаас Америкийн эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай өмнө нь мэдээлж байсан ба энэ нь Ерөнхийлөгч Д. Трампын баг энэ удаагийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч буй эхний алхам болсныг онцолжээ. Нөгөөтэйгүүр Доналд Трамп өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Энэ сарын 3-нд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн ба одоогийн байдлаар зарим мужуудад саналын хуудсуудыг тоолох ажиллагаа дуусаагүй байна. Олон нийтйин хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр сонгуульд нэр дэвшигч Жо Байден нэр дэвшигч Доналд Трампыг ардаа орхин, сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай саналын тоог авч чадсан ба Жо Байден өөрийгөө АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн зарласан юм. Харин Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс түүнийг яаран мэдэгдэл хийлээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.