Өөрийн үнэ цэн ба үнэлэмж

Twitter Print
2020 оны 09-р сар 09-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Хүн амьдралдаа сэтгэл хангалуун, амжилттай байхын нэг үндэс нь өөртөө итгэх, өөрийгөө зөв үнэлэх явдал юм. Өөрөө өөрийгөө зөв үнэлж байж цаашдын алхмаа зөв тодорхойлох боломжтой болдог.

Хэт өндрөөр үнэлэх нь бардам дээрэнгүй занг дөвийлгөн өөртөө болон бусдад шударга хандах, харилцаагаа эрүүлээр хөгжүүлэн авч явахад саад учруулдаг. Эсрэгээрээ өөрийгөө хэт доогуур үнэлэх нь өөртөө итгэлгүй, үлбэгэр сул дорой болгож, өсөж дэвжих, хөгжин дээшлэх боломжуудыг хааж, таныг “хайрцаг”-нд оруулдаг.

“Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол, би таалагдаж байгаа болов уу, би буруу зүйл ярьчих болов уу ...” гэх мэт айдсууд нь өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө доогуур үнэлсэн, бүр үнэлж чадаагүй байдлаас урган гарсаар, таныг зовоосоор байдаг. Бусад хүмүүс таныг үнэлэхгүй байж болно, харин та хэзээ ч өөрийгөө үнэлэхгүй байж болохгүй! Үүнийг хэзээ ч бүү март. Өөрийгөө зөв үнэлж дүгнэхэд туулсан амьдрал, өнгөрсөнд болсон үйл явдлууд, таны сэтгэлийн шарх, зовиур, гомдол, үл уучлал, үзэн ядалтууд шууд нөлөөлж байдаг.

Өөрийгөө эерэг зөвөөр үнэлж, урагшлан алхах нь эерэг, зөв хандлагатай салшгүй холбоотой учраас өнгөрсөн амьдралын элдэв муу муухай бодол, гомдол, үзэн ядалтуудыг үлдэн хөөж, өөрийгөө цэвэрлэн, яг л цэвэр агаараар амьсгалах мэт өөрчлөгдөх хэрэгтэй байдаг. “Надад өөрчлөөд байх зүйл бараг үгүй” гэж хэлэх хүмүүс цөөнгүй л гарах байх. Гэхдээ та ганц ч хором атугай өөртэйгээ ярилцаад, өөрийгөө чагнаад үзээрэй. Ихэнх хүмүүс өөртэйгээ хамт байх цагийг төдийлэн гаргаж сураагүй байдаг.

Ганцаараа байж, бясалгал хийж, бодож тунгааж, зөвийг ухаарч байж бид өнгөрсөн гомдол, цөхрөл, үзэн ядалтууаас салах боломжтой. Тэр цагт таны дотор эерэг бодол, эерэг хандлагууд бий болж эхэлдэг. Өнгөрсөнтэйгээ удаан бүү зууралд. Та өнгөрснөөс өчүүхэн төдийг ч өөрчилж үл чадна. Харин та ирээдүйгээ өөрчилж чадна. Өнгөрсөн амьдралаас суусан хар бараан толбуудыг үл хайхран урагшлах замаа гэрэлтүүлэн амьдар. Та өөрөө л хүсэх юм бол боломжгүй зүйл гэж үгүй. Гагцхүү таны өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдөл чухал. Эерэг зөв бодол, эерэг зөв хандлагатай болсон тэр цагт та өөрийгөө хамгийн зөвөөр үнэлж, өөртөө итгэх итгэл тань өсөх болно.

Таныг ямар амьдрал, ямар туршлага, ямар хүнд хэцүү цаг мөчүүдийг туулан энэ цэгт ирсэнийг хэн ч мэдэхгүй зөвхөн та л мэднэ. Тиймээс бусдын харцанд хумигдалгүй, өөрт тань өгөгдсөн авъяас чадвараа ашиглан, оюун ухаанаа хичээнгүйлэн дайчлан, хөдөлмөрлөж мөрөөдөлдөө хүрээрэй. Хөдөрмөр хүнийг бий болгоно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.