Архи уугчдын ангилал

Twitter Print
2023 оны 10-р сар 30-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

1. Цэмбийж уугчид

Уух тусмаа уруул нь туяараад нүүр нь гялалзаад ирнэ. Яаж уусан ч хувцас хунар нь балиартана гэж байхгүй. Хүүхэн шуухан харчих юм бол тоосоо гөвөөл хялгасаа түүгээ л "наачихна". Хүн харахад архи уугаагүй мэт төрхтэй, гэмгүй царай гаргаад уугаад л байна. Даана гэж ёроолгүй сав. Маргааш нь их уусныхаа хэрээр шартаад босно гэж гонж.

2. Сампирч уугчид

Ганц уугаад хуруу хумс сахал үс нь гозойчихно. Нүд нь улайгаад үзлийн царайтай болно. Ууж эхэлж байж л одоо очлоо гээд эхнэртэйгээ яриад байх. Сүүлдээ зориг ороод эхнэртэйгээ муудалцаад утсаа таслаал Малайзын онгоц лугаа лакаатраас алга болчихно. Хонуут өнжүүт уусны дараа үзлийн амьтан энэ тэндээс гарч ирнэ. Хэдэн өдөр эхнэрийн үгээр гэр орноо цэмцийлгээд дуулгавартай нь аргагүй амьдрана даа хөөрхий.

3. Уриалж, холгож уугчид

Бусдыгаа уриалан дуудаж архи уух дур хүслийг нь бадраахдаа онцгой авьяастай. За хэнд хэдэн төгрөг байна гээл автобусны кондуктор шиг билет таслаад явчихна. Хүмүүсээс мөнгө хурааж байхдаа цаана нь хэдэн төгрөг үлдэж байгаа энэ тэрийг бол "гаргаахгүй". Архи дуусах дөхөөд ирэнгүүт “хөөш одоо яах юм бэ манайхаан, ингээд больчих юмуу, Баяраа чамд хорь үлдээ биз дээ гээд эхлэнэ.

4. Ойрд уугаагүй уугчид

Архи задлахаар дургүй байгаа мэт царай гаргаж ойрд архи уугаагүйгээ гайхана. Мань нь уулгүй тэд хонолоо. Ер нь уухгүй байсан нь дээр юм байна гээд л эхлэнэ. Эхний гурван хундага татсаны дараа бол бөмбөр нүдчихнэ. Ойрд уусангүй өнөөдөр уунаа ухааны юм яриал.

5. Өвчин тоочиж уугчид

Архи уухаар л үхэх гээд байдаг тухайгаа ярина. Ийм ч өвчих туссан, тийм ч өвчин туссан тул архи уух хориотой гээл эхэлнэ. Архи ууж байгаад харвацан, үхцэн хүний тухай яриал уугаал байвал хэзээ мөдгүй үхэж мэдхээр өвчтэй байгаа тухайгаа ярина. Тэгсэн хэрнээ уусаар л байдаг.

6. Найр наадмаар уугчид

Баяр ёслолын жижиг томыг голж шилнэ гэж байхгүй яс тэмдэглэнэ. Ямар нэгэн тэмдэглэлт өдөр бүрийг даган хөөрч байдаг хүмүүс. Эхнэрийн төрсөн өдөр, мартын найман, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хаа хамаагүй хүний төрсөн өдөр тэмдэглэж өгнө.

7. Ажил бүтээж уугчид

Хөгшин нь ажил хөөцөлдөж байна, бөөн мөнгө олоод ирнэ гэж эхнэрээ "хошгоруулаад" таних,танихгүй мэдэх мэдэхгүй хүмүүстээ ууна. Жинхэнэ том зарлагатай ууна. Тэнд хоолонд орж байна, тийм даргыг найрч байна гээл хэдэн өдөр дамнаал уучхана. Боль моль гэхээр “та нарын төлөө уужийна би”, “амьдрахын төлөө ууж өөрийгөө золиосолж байна би гэж эхнэртээ томроостой.

8. Хөөрч уугчид

Найз нөхдөө харах олон хүн хархаараа шууд уух сэрэл хүсэл нь бадран асна. Уулзсаных яаж зүгээр байх вэ гээл эхлэнэ. Нэг эхэлчүүл тэгээл дуусаа. Хүн амьтан даагаал, нэмж найз нөхдөө дуудаал жинхэнэ хавтгай найр эхлүүлнэ. Би уужийна, чи хаа байна хүрээд ир гээл. Очиж явахад л ойр ойрхон залгаал хурдлаачээ яасан бэ чи иржаагаа муу, яг хаа явна гээл үл итгэх маягтай асууна. Замаараа ганц юм авхаа мартав гэцээн бас.

9. Хүнд шатны устгаж, сэтгэж уугчид

Эдгээр уугчид бол архийг хаа таарсан газар нь устгах уриатай хэсэг бүлэг нөхөд. Гэртээ архи тэсгээнэ гэж байхгүй. Эхнэрийнхээ нуусан ганц шил юмыг олохдоо зөн билгийн тулаан цаашаа зүгээр. Гол онцлог нь архи уудгаа шууд хүлээн зөвшөөрнө. Би архичин хөөн та нар намайг яахын гэсэн уриатай. Тав арван төгрөг олдвол дуустал нь ууж байж сална. Ганц нэг юм босгохдоо тулвал “хар ухаан” нь сангийн сайд Чойжоо цаашаа.

10. Эзгүйчилж уугчид

Эхнэр нь эзгүй байгаа найз нөхөд дээрээ очоод гэр оронд нь жинхэнэ хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулна. Яг л гэртээ байгаа мэт аяглаж айлын хөргөгч савыг ухаж төнхөөл ууж идээл явж өгнө. Орой тийшээ эхнэрийг нь ирэхээс өмнө согтуу нөхөр ундуй сундуй гэр оронтой нь үлдээчээд ор мөргүй арилаад өгнө.

11. Матаж уугчид

Хамаг юмыг эхлүүлж ууж байгаад гэнэт алга болно. Гэртээ харьцан эхнэртээ “Хөгшин чинь эрийн сайндаа архийг хаяж ирлээ, тэр Шагж эднуус ёстой юм үзүүгүй мэт уугаад үлдлээ” гээд маниусаа хийгээд өөрөө тодроно.

12. Цаг агаарыг даган баясч уугчид

Гадаа хийтэн байна ээ гээл эхлэнэ. Бороо, цас орох, салхи шуурга шуурах зэрэг байгалийн үзэгдэл болонгуут сэтгэл нь гэгэлзээл уучхана.

13. Тарвага боодог тойрч уугчид

Эхнэртээ тарвага идхээр явлаа гээл хэд гурваараа нийлээд салхинд гарч байгаа юм. Тэгээл өнөөхөө хуйхалж шарах хоорондоо тэрийгээ тойроол уугаал байна уугаал байна. Тарвага болохын алдад ихэнх нь согтчихсон тул ганц нэг огтлоол болно. Тарвага идэх үндсэн зорилго нь архи уултаар солигдоно. Орой эхнэртэй жаахан хуйх энэ тэр барьж ирээд тал засахаа андахгүй сайн мэднэ.

14. Шалтаг тоочиж уугчид

Эхнэртээ байцаалт өгөхдөө үй олон шалтаг тоочино. Яах аргагүй л юм боллоо. Харин ч би бага уусан гэнэ. Гарцаагүй уулцахаар хүнтэй таарлаа гээл. Шууд үнэнээ хэлчих юман дээр баахан юм зохиож яриал явчина. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл зохиож ярихдаа кино цаашаа зүгээр. Сүүлдээ худлаа хэлсэн нь баригдаад тэрэндээ ороогдоод, орооцолдоод бөөн юм болно.

Иймэрхүү төрлийн уугчид байна даа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.