“УРАН ГОЁЛ” ОЙРД БОЛООГҮЙ САЙХАН ШОУ ХИЙНЭ

Twitter Print
2022 оны 05-р сар 05-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

 “УРАН ГОЁЛ” ОЙРД БОЛООГҮЙ САЙХАН ШОУ ХИЙНЭ

Үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийнхан ойрд болоогүй чанарлаг шоу хийх гэж байна.

Тэд Өмнөговь аймгийн Цагаан ханан гэдэг газраас олдсон монгол язгууртны хувцсыг сэргээн урлаж аймгийнх нь нь музейд саяхан хүлээлгэн өгсөн бөгөөд үүнтэйгээ холбогдуулан монгол язгуур соёлоо сурталчлах хувцас загвар-урлаг соёлын цэнгүүнийг  тавдугаар сарын 07-нд 18:00 цагаас "The One event hall"-д зохион байгуулж байгаа аж.

Төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги дуучин Macho, “Алтай”, “Мөнхийн реп”,  UB Drums хамтлаг, загварын  ANDRA Academy, Одонгоо салон зэрэг олон уран бүтээлч, хамт олон оролцох энэ шоу бүхэлдээ Монголын язгуур соёл, хувцас урлал, дуу хөгжим, бүжгийн гайхамшгийг мэдрүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөглөсөн арга хэжмээ болно гэж зохион байгуулагчид нь амлаж байна. Бас шоуны үеэр азтан шалгаруулж, тасалбар бүртээ “Уран гоёл” урлангаар 10 хувийн хямдралтай үйлчлүүлэх эрх олгох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.