
Шинэ жилийн баяраар хүссэн зүйлээ идэж өөрийгөө баярлуулахын өмнө хоёр долоо хоногийн турш 5 өдөр нүүрс ус идэхгүй өнжөөд 2 хоног дунджаар 150 грамм будаа эсвэл 400 грамм төмс идэж ходоодоо хөнгөлж биеээ формдоо оруулаарай.
“Өөх хайлуулахыг идэвхжүүлэх”
Өөхөө хайлуулахын тулд кардио дасгал (жич: 45-60 минут гүйх) хийх хэрэгтэй гэдгийг фитнессээр хичээллэгдэг охид залуус маань аль хэдийн мэддэг болсон байх. Эрэгтэй хүний хэвлий хэсгийн дотор өөх, эмэгтэй хүний гуя хэсгийн дотор өөх хайлахдаа тийм ч амар байдаггүй. Хоолны дэглэм бариад, кардио дасгал хийгээд байгаа мөртлөө сайтар хайлдаггүй бусад хэсгээрээ турах магадгүй булчингаа алдах тохиолдол гардаг. Тэр "хайлах дургүй" өөхийг хайлуулахын тулд та үүнийг туршаад үзээрэй.
100 хувь нүүрс усгүй 3-4 хоногт хооллож өглөө бүр хөнгөн кардио хийж өдөрт 2 литр шингэн (ногоон цай, ус, чихэргүй кофе) ууна.
3-4 Хоног идэх хүнс: Өөх багатай мах (700-1000 грамм өдөрт) тэгээд зөвхөн ногоон ногоо (жич: шинэ ногоон салад, цэцэгт байцаа, өргөст хэмх, улаан лооль) дагалдуулж иднэ.. Нүүрс ус огт идэхгүй (төмс, будаа, гурил болон элсэн чихэр орсон бүтээгдэхүүн, жимс) Ингэснээр таны цусны чихрийн хэмжээ буурч липолусе буюу өөх хайлуулалт идэвхижнэ.
ЧУХАЛ: Энэхүү дэглэмийг 3-4 хоног хэрэгжүүлсний дараа буцаад тохирсон хэмжээгээр нүүрс усаа буцаад идээрэй.
Эх сурвалж: Доктор Билгүүн