Латви болон Эстони улс Хятадын хамтын ажиллагааны бүлгээс гарч байгаагаа мэдэгджээ

Twitter Print
2022 оны 08-р сар 13-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Латви болон Эстони улс Хятадын Төв болон Зүүн Европын 10 гаруй оронтой байгуулсан хамтын ажиллагааны бүлгээс гарч буйгаа мэдэгджээ. Энэ тухай Литвийн Гадаад харилцааны сайд Габриэлюс Ландсбергис өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Литва улсын хувьд тус бүлгээс өнгөрсөн онд гарсан юм.

Бээжингийн Тайваньд үзүүлж буй цэрэг, зэр зэвсгийн дарамт нэмэгдэж байгаа, мөн Украинд дайнд өдөөснийг нь үл харгалзан Бээжин ОХУ-тай харилцаагаа улам бэхжүүлж байгаа зэрэг нь барууны орнуудын бухимдлыг төрүүлээд байгаа билээ.

Өнгөрсөн оны сүүлээр Литвийн эрх баригчид Тайваньд Литвад элчин сайдын яамаа нээхийг зөвшөөрсөнтэй холбоотойгоор Литва-Хятадын харилцаа хурцадсан юм. Латвийн Гадаад харилцааны яам Латви улс Хятадын хамтын ажиллагааны бүлэгт байх нь "өнөөгийн нөхцөл байдал дахь Латви улсын стратегийн бодлоготой" нийцэхгүй хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ Латви, Эстони хоёр улс олон улсад тогтсон хэм хэмжээ, хүний эрхийг хүндлэхийн зэрэгцээ Бээжинтэй "үр дүнтэй, өгөөжтэй харилцаа" тогтоох зорилго тавьж ажиллана гэжээ. Эстонийн Гадаад харилцааны яамнаас гадна Латвийн Рига,Эстонийн Таллин дахь БНХАУ-ын элчид сайдын яамдаас ямар нэг тайлбар эсвэл мэдэгдэл гаргаагүй байна.

Хятадын хамтын ажиллагааны бүлэгт Болгар, Хорват, Чех, Грек, Унгар, Польш, Румын, Словак, Словени зэрэг улс багтсан аж.

Чехийн Гадаад харилцааны яам өнгөрсөн 5-р сард Бээжин их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, худалдааны тал дээр харилцан ашигтай ажиллана гэсэн амлалтандаа хүрээгүй учраас парламентдаа Хятадын хамтын ажиллагааны бүлгээс гарах санал тавьж байжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.