С.Эрдэнэ: С.Зоригийн хэргийн захиалагчийг зарла

Twitter Print
2019 оны 10-р сар 02-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

1998 оны аравдугаар сарын 2-нд төр, нийгмийн зүтгэлтэн  С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан билээ.

Түүний амийг егүүтгэсэн алуурчдыг олон жил эрж хайж, таамаг дэвшүүлж, 21 жил улстөржсөн хэдий ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэвч, түүний хөшөөнд жил бүрийн энэ өдөр цэцэг өргөх уламжлал хэдийнэ тогтсон юм. Тэр жишгийн дагуу өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд ардчиллынхан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагч яагаад илрэхгүй байгаа асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр асуулга тавьсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын бүх нотлох баримт, материалуудыг, мөн дээр нь шүүхээс гарсан шийдвэр, тогтоолуудыг ил тод болгох асуудлаар асуулга тавилаа. Нууцын зэрэглэлтэй байгаа гэдэг байдлаар хөшигний ард байлгаж, нуун далдалж энэ хэргээр 21 жил улс төр хийлээ. Одоо болих хэрэгтэй. Ард түмэнд ил болгох ёстой. Ард түмэн өөрсдөө шүүг. Хэн буруутай, хэн буруугүй юм. Энэ хэргээр 21 жил улс төржлөө. Одоо болсон. Аливаа юманд хэмжээ хугацаа гэж бий. Одоо энэ хэргийг ил тод болгож, захиалагчийг зарла гэдэг шаардлага тавьж байна.

Захиалагч илрэхгүй байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Хууль зүйн салбарыг 22 жил толгойлсон хүн өнөөдөр шударгын дүрд тоглож байгаа. Эрүүдэн шүүлт байгаа гэж зарлаж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Хууль зүйн сайд хүн эрүүдэн шүүлт болж байхад мэдээгүй байсан мэтээр яриад байж байна гэдэг бол хариуцлагагүй байна. Шууд огцрох ёстой. Тэр үед юу хийж байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хууль зүйн сайдын шууд удирдлагад байдаг байгууллага шүү дээ. Тэнд эрүүдэн шүүлт болж байхад яагаад Хууль зүйн сайд нь мэдэхгүй байдаг юм. Ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бүх зүйлийг ил болгох хэрэгтэй байна” гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (107.72.176.115) 2019-10-02 17:15
      • 0
      • 0

      Zahialagch n bagabandi othonbiler 2- iig geed bdag shyy dee zarlah n zov Otgonbilegiin Sodbileg songohdson toirogiin hymyys mini yah bilee gehgyi aaviinh mini heregtei holbogduullaa geed Yolanda duugaraad bsan biz dee holbogdolgyi um bol uilan duugarhiin hereg yu bna Aav n ter yed Renee’s n salable geed zaluu hyyhentei zochid buudald untaj hevteed yvj bsan geed heckle deer garaad l bsan daa Bagabandi Ene 2 mongoor tsutgaad zarluulahgui bgaa um irsen uusnaa daldlah gej haranguing tsatsaj bgaa daa

      Хариулах