
БНХАУ-ын Ардын банк цахим валютааар гүйлгээ хийхийг хориглосонтой холбоотойгоор биткойны ханш унаж, 30 мянган ам. долларт хүрчээ. Бээжингийн эрх баригчид банкууд болон санхүүгийн байгууллагуудад цахим валютын гүйлгээтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглож, хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй цахим валютын худалдаанаас татгалзахыг анхааруулжээ.
Хятадад мөнгө угаалтаас урьдчилан сэргийлэх үүднээс 2019 оноос цахим валютын худалдааг хориглосон ч иргэд цахимаар биткойн зэрэг цахим валют худалдаалсаар байгаа нь Хятадын эрх баригчдын санааг зовоосоор байна.
Хятадад цахим валютаар худалдаа хийхиийг хориглосон ч дэлхийн биткойны нийт уурхайнуудын 75 гаруй хувь нь Хятадад байрлаж байна.
Өнгөрсөн 3-р сард Tesla компанийг үндэслэгч Илон Маск Tesla компанийн цахилгаан автомашиныг биткойноор худалдан авахыг зөвшөөрсөн ч өнгөрсөн долоо хоногт биткойны уурхай нь байгаль орчинд муугаар нөлөөлдөг учраас Tesla компани биткойноор гүйлгээ хийхгүй байхаар шийдсэн хэмээн мэдэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор биткойны ханш 10 гаруй хувиар буурч, Уолл Стрийтийн бирж дээр Tesla компанийн хувьцааны үнэ 3 гаруй хувиар унажээ. Нөгөө талаас Tesla компани 1.5 тэрбум ам. доллар бүхий цахим валютыг эзэмшиж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.