
Унгарын алдарт Пушкаш академид суралцах эрхээ авсан "Дэрэн" клубийн тоглогч Г.Дөлгөөн, "Би Си Эйч Лионс" клубийн тоглогч Х.Чингүүн нар 10-р сарын 21-ний өглөөний тусгай үүргийн шууд нислэг болох Улаанбаатар - Будапешт чиглэлийн онгоцоор Унгар улсыг зорих боллоо.
Ковид-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эдгээр шилдэг хөвгүүдийг хөл бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэх боломжийг бий болгож Унгар улсруу зорчих бололцоогоор хангасан Улсын Онцгой Комисс, Хүннү-Эйр, Монгол улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Батбаяр, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд, Консулын алба нарт гүн талархал илэрхийлье.
Пушкаш академийг зорьж буй Г.Дөлгөөн, Х.Чингүүн нартаа амжилт хүсье.
Эх сурвалж: МХБХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.