
Сонгууль болгоны дараа аймгуудын Засаг дарга нарыг томилох гэж арай л “хүн амины хэрэг” гардаггүй айхтар нажидтай ажил өрнөдөг болсоор арван хэдэн жил болж байна. Өнөөдөр үнэндээ төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар аймгийн Засаг дарга нар шиг ахархан хугацаанд аймаг орон нутагтаа багтаж шингэхгүй болтлоо баяжиж хөлжин, Улаанбаатарыг алгасч улс гүрэн дамжиж нисээд байдаг шинэ цагийн ойворгон баячууд байхгүй гэхэд хилсдэхгүй. Нарийн яривал УИХ-ын гишүүдээс илүү юу гэхээс дутуугүй эрх мэдэлтэй, аймаг орон нутагт нь хуваарилсан хөрөнгө мөнгийг эзэн хаан шиг л захиран зарцуулж, хажуугаар нь өөрсдийнхөө амьдрал ахуйг хэдэн үеэрээ идээд барахгүй эд хөрөнгө, мөнгө санхүүгээр баталгаажуулж байгаа эрхмүүд гэвэл энэ цагт аймгийн Засаг дарга нар л байна.
Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд зөвхөн 2013 онд л гэхэд “Чингис бонд”-оос 570 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн. Төлөвлөгөө ёсоор 6 аймгийн төв ямар ч асуудалгүй Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсон байх ёстой ч зарим нэг нь өнөөдөр ч дуусаагүй л байгаа. Санхүүжилт нь хэдийнэ 100 хувь хийгдчихээд байхад замын ажил нь дуусдаггүй, гэтэл эрхэм Засаг нар нь бүхэл бүтэн аймгаасаа илүү хөрөнгө мөнгөтэй болцгоосоор байгааг чухам юу гэж ойлговол зохилтой вэ. Хамгийн сүүлд АТГ-аас аймгаасаа баян эрхэм Засаг дарга нарын хөрөнгө, санхүүг олон нийтэд зарлалаа.
Энэ баримтаас харвал аймгаасаа баян Засаг дарга нарыг 13 сум, нийтдээ 56 мянган хүн амтай Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хэмээх “шинэ баян” 2 тэрбум, 872 сая,105 мянган төгрөгийн хөрөнгөөрөө толгой цохисон байгаа юм. Эрхэм Засаг дарга Ж.Батсуурийн ахархан богино хугацаанд толгой эргэмээр баяжсаны нууцыг аймгуудаас анх удаа гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэн Баруун-Урт хотод улсын төсвийн санхүүжилтээр хэдэн арван тэрбум төгрөг олгосонтой холбон тайлбарлаж байгаа нь ч оргүй зүйл биш.
Түүний дараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэмээх цаасан дээрх аварга том төслийн толгой дээр сууж байгаа Дорноговийн Засаг дарга П.Ганхуяг 2 тэрбум, 385 сая, 960 мянган төгрөгийн хөрөнгөөр аман хүзүүдсэн байна. Хүмүүс санаж байгаа бол Дорноговийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажил гэж байнга л санхүүжилт нь дутагддаг, ажил нь хугацаандаа дуусддаггүй үйлтэй зам байсансан. Мань П.Ганхуяг дарга ч хөрөнгө, санхүүгийн будлианд нэг бус удаа хутгалдаж дуулдсан. За тэгээд саяхныг хүртэл Засаг даргаа томилж чадахгүй хэрүүл тэмцэл өрнөсөөр л байсан Говьсүмбэрийн шинэхэн Засаг Л.Одсэр хэмээх шавилхан эр 2 тэрбум, 254 сая, 647 мянгын хөрөнгөөр гуравт жагссан байна. Тэдний араас нэг, нэг тэрбумын хөрөнгөтэй Булганы Засаг дарга Д.Эрдэнэбат, Дархан-Уулын С.Насанбат гээд шинэ баячуудын уртхан цуваа хөвөрнө.
Шинэ баячуудын хэрхэн хөрөнгөжснийг сонирхвол “Тэргүүн баян Засаг дарга Ж.Батсуурь үл хөдлөх хөрөнгө ихтэй бол, “дэд тэргүүн баян” П.Ганхуяг газар, үл хөдлөх хөрөнгө сайтай. Гуравдугаарт орсон Л.Одсэрийн хувийн компаниудынх нь хөрөнгө мөнгөн дүнгийн тоог өсгөжээ. Мөн Булганы Д.Эрдэнэбат тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, С.Насанбат “Шарын гол” ХК-ийн 20 мянган ширхэг хувьцаатай. Бас 333 сая төгрөгийн машин, техник хэрэгсэлтэй гээд бийлэгжүү дарга нарын жагсаалтад багтахаас аргагүй эрхэм юм. Тэдний араас Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар орж байна. Түүний орлого, хөрөнгийг 1 199 983 600 /нэг тэрбум нэг зуун ерэн есөн сая есөн зуун наян гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тоолжээ. Түүний дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа 1 143 069 000 /нэг тэрбум нэг зуун дөчин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийн хөрөнгө орлоготойгоо мэдүүлжээ.
Баян дарга нарыг харахад ихэвчлэн уул уурхай дагасан газар нутагтай, дээрээс нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд зонхилж байгаа юм. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудыг ингэж хэлэхээс аргагүй. Ж.Батсуурь, П.Ганхуяг, Б.Бадраа нар сүүлийн зургаан жилийн турш засаг ноёны завгүй ажилтай зууралдсан улс. Тэдний зургаан жилийн өмнөх хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ удаагийнхтай нь харьцуулбал “сонин” тоо гарах нь дамжиггүй. Мөн жагсаалтын дээгүүр бичигдсэн Говьсүмбэрийн Л.Одсэр, Хэнтийн Ж.Оюунбаатар нар өмнө нь намын ажлынхаа зэрэгцээ багахан бизнес эрхэлдэг байсан нь өнөөдөр ийнхүү Монголын толгой баячуудын эгнээнд багтахад бага ч болтугай нөлөөлсөн болов уу. Ж.Оюунбаатарын хувьд хурдан морь уядаг, эзэмшлийн газар нэлээдтэй, “Баялаг бууз сүлжээ хоолны газар” ХХК-ийн 25 хувь, “ЖО интернэшнл” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг нэгэн гэнэ.
Ахуй амьдралаа ийнхүү ахархан богино хугацаанд “өөд татсан” эрхэм Засаг дарга нарын дараагийн алхам нь УИХ байдаг нь одоо хэнд ч тодорхой болсон зүйл. Аймгаасаа илүү баяжсан өмнөх Засаг дарга хэрхэн УИХ-ын гишүүн болохоор улайран зүтгэцгээж байсныг дараах баримт бэлээхэн хэлээд өгнө.
Өмнөх УИХ-ын сонгуульд Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, Завханы Я.Санжмятав, Ховдын Г.Нямдаваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нар нэр дэвшсэнээс Я.Санжмятав, Ж.Эрдэнэбат нар санасандаа хүрч эрхэм гишүүд болцгоосон.
Хэрэв АТГ-т зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар шалгагдаагүй бол энэ тоо илүү олон байх байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Болд, Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх, Булганы Засаг дарга М.Оюунбат, Увсын засаг дарга асан Э.Цасчихэр нарын нэр дэвшигчид үргэлжлэх байсан ч тэдэнд барцад тохиож АТГ-т “асуудалтай” байснаар УИХ-ын улаан модон сандлыг зайдлах мөрөөдлөө татахаас өөр аргагүй болцгоосон билээ. Дээрх эрхмүүдээс гадна
Ховдын Засаг дарга асан Г.Нямдаваа Хөшөөтийн уурхайн маапаанд орооцолдож, АТГ-т дуудагдаж л байсан.
Ийнхүү ганц хүрз нүүрс ачиж, ганц сар бизнес хийж үзээгүй хэрнээ ахархан богино хугацаанд бүхэл бүтэн аймгаасаа баян болсон эрхэм Засаг дарга нарын цуваа тасралтгүй үргэлжилсээр л байна.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ШУДАРГА БАЙЯ Л ДАА
(203.91.117.4) 2014-04-29 21:42АТГ АЖЛАА ШУДАРГА ХИЙДЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ
Хариулах
Зочин
(103.11.193.10) 2014-04-29 16:11тэмцээч дээ монголчууд аа
Хариулах
Зочинмйэ
(202.170.93.12) 2014-04-29 12:02Авлигатай Тэмцэх Газар чинь хамтарч идэлцээд байна шүү дээ, ард түмээн
Хариулах
Зоtsin tsinjinчин
(103.26.194.1) 2014-04-29 09:59ura manaa dargy negte yabjyy ba odoo ulsad uraldana ulsaasaa bayan targan darga bolno shoo batsuuraa urgshaa sain ideebaa
Хариулах
bulganЗочин
(182.160.40.234) 2014-04-29 03:16Bulganii zasag darga hezee ingej idchihvee. hudlaa aimagt ni yu ch bgui geed suudsg huhur shuu dee . Ugaasaa gants tom barilgatai ter ni avgai giin gej yaridag hun .muu ataarhuu huurnuud hudlaa Harin ni Oyunbaatariig sain shalgah heregtei.TSengeliin bogsiig doloogch aimagt olon arhinii uildvertei hotoos arhi avchirch zarval torgodog zovhon Oyunbaatariin uildveriin arhiig zardag huulitai bsan shuu dee.
Хариулах
Зочин
(103.26.194.2) 2014-04-29 01:00mongoliin tom tolgoi luivarchid aa gej
Хариулах
mishka
(112.72.13.229) 2014-04-29 00:21`хулгайч нар
Хариулах
Болд
(49.0.130.54) 2014-04-29 00:07Энэ Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь чинь ийм баян хүн байж ганц машины купер засуулчих мөнгө өгчихөж чадахгүй байсан ш дээ.2012 оны 8 сард шөнийн 1 цагийн үед Браухаус-ийн уулзвар дээр 11-57 СҮА дугаартай Ланд-200-тай нэг найзтайгаа халамцуу явж байгаад миний муу Приус -ын куперыг хагалчихаад нэрийн хуудсаа өгөөд, Ах нь маргааш засуулаад өгье гэсэн байтлаа маргааш нь ярьсан чинь 20000₮ туслахаараа өгүүлж доромжилсон доо. Энэ явдалыг би өчигдөрхөн болсон юм шиг маш сайн санаж байна.
Хариулах
Зочин
(85.68.97.70) 2014-04-28 23:31ene ub xot bolon duurguudiin darga nar bux aimgiin zasag noyonuud ulaim tsaim idsen baina tsaashdaa idseer uxelee irex boloxoor zogsoj magadgui gexdee zarim ni tam divaajingiin ali neg ruu avaad yvnaa gej bodno
Хариулах
Зочин
(103.26.194.11) 2014-04-28 22:44тогтохсүрэнг АТГазарт шалгагдаж байхад Модбаатар Хурцтай тохиролцож нэг удаа амь гарсан харин одоо удахгүй шалгагдаж эхлэнэ тэгэхээр хэн түүнд туслах бол
Хариулах
Зочин
(103.26.194.14) 2014-04-28 22:42манай тогтохсүрэнг бичээгүйд уур хүрч байна тэр бол аймаар баян хахуулаар баяжсан бас уянгын алт газар нутгаа монгол газард худалдсан гээд яявж өгнө дөө
Хариулах
Зочин
(103.26.194.9) 2014-04-28 22:40Өвөрхангайн Тогтохсүрэн хаачваа наадуулаас чинь илүү баян шүү та нар яагаад тоохгүй байна
Хариулах
Зочин
(203.91.119.102) 2014-04-28 21:35edniig bayjyyljah gej ard tvmen tatvar tolgvi l baix ene zaaval iim baix yostoi uy eniig zvgeer xaraad syyj boloxyy ed xaan ymyy zaan ymyy pizddddddddda
Хариулах
Сүхбаатарын иргэн
(103.26.194.17) 2014-04-28 21:20Манай Батсуурь дарга бол аймаар иддэг туучий даа. Бүтээн байгуулалт нэртэй маш их мөнгө идсэн. АТГ даруйхан хараандаа авах хэрэгтэй !
Хариулах
Зочин
(103.26.194.11) 2014-04-28 19:36Chimeg ui shulaachid luivirchid shine tsagiin
Хариулах
Зочин
(103.26.194.19) 2014-04-28 19:22hodolmoriin said sanjmyatav yu hiideg yum be?boon ajilgui mongolchuud,hudlaa shoudaad baihaa boli ogtsroh heregtei
Хариулах
Зочин
(103.26.194.12) 2014-04-28 18:27aimaar iddeg mangasnuud uymaa aimgaasaa bayan baidag hyandag shalgadag gazruud haana bainaa tord ezen bainuu huzuugui 3tolgoi alhyag elbeg hudalch zandan enhbold naraa ajlaa hii niileed iddgee odoo zogsoogoochee nobshnuudaa tor uls min suirch duuslaa
Хариулах
Зочин
(182.160.5.4) 2014-04-28 17:11энэ төр засагт итгэх юм ганц ч алга, хаашаа харж үхэх вэ? Уул нь монголдоо амар тайван амьдармаар байдаг.
Хариулах
Зочин
(202.126.89.182) 2014-04-28 16:52ART pizza chicken shahslik hurgelt unegui .zahialgiin utas 7676-6767 .9690-3558. 8937-3558
Хариулах
БУЛГАНЫХАН
(203.91.118.162) 2014-04-28 16:43Наадуули чинь удахгүй АТГ-т шалгагдана. Өмнөх Оюунбатаас юу ч гараагүй гэж сонссон .Үнэн юм гэж алга даа .Тэр нөхөр яаж энэ хэргээ цайруулсныг Булганыхан үнэнхээр гайхаж байна. Одоо УБ-т хураасан мөнгөөрөө шоудаад Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад л явж байна.
Хариулах
Зочин
(86.40.101.115) 2014-04-28 16:32geree zasaad duuschihsan bol odoo turuu zasaa erhemuudee.odoo ter hedem terbum tugrugiinhuu bankind hadgalsan huug ideed yavj bolohoor bolson bna.odoo dahij ideh gej tolgoi ntree gashilgaad yahav.amidral boginohon shuu
Хариулах
Зочинххххх
(182.160.2.153) 2014-04-28 16:27Газрынхаа баялагийг харийханд сул шахуу өгчихөөд дээр нь тухайн уурхайгаасаа гадна өчнөөн км газрын хөрс ийг цөл болгоод зогсохгүй ундны цэвэр усаа ашиглуулж байгалиа сүйтгүүлчихээд нөхөн сэргээлт хийлгэхгүй хаяж байгаа нь засаг дарга мэдэлтнүүд тэднээс асар их хахууль авсантай холбоотой Ард түмнээ гэх сэтэлтэн даан ч алга даа
Хариулах
nsa
(203.91.118.234) 2014-04-28 16:16Hovsgoliin Tserenjav darga bndaa
Хариулах
Зочин
(27.123.213.234) 2014-04-28 16:12zavhanii zasag darga b.na. suuliin ued bayjij l baigaa erhem dee. Tosvoos halaalt.n mongo tsohino, gazar olgood shine bairand 2, 3 bair belgend avchihna. bas huuli zorchij nutg.n irged.n amidrah erhed buduulgeer haldaj baigaa Bayan Airag gej mongonii uurhaitai
Хариулах
Зочин
(202.179.13.27) 2014-04-28 15:45bulganii olgoi tolgoit chini hezee iim bolchiv ovoo idej bgaan ba daa huurhii
Хариулах