Испанийн лигийн шинэ аварга “Атлетико Мадрид”

Twitter Print
2014 оны 04-р сар 28-нд 09:57 цагт
Мэдээний зураг,
 

Энэ улиралд Испанийн хоёр Грандын өмнүүр хүч түрэн орж ирсэн “Атлетико Мадрид” улсынхаа лигт түрүүлэхэд ойрхон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ла лиг”-ийн 35-р тойргийн тоглолтууд болоход “Реал Мадрид”-“Осасуна” 4:0, “Атлетик Бальбао”-“Севийля” 3:1, “Алмерия”-“Эспаньол” 2:1, “Атлетико Мадрид”-“Валенсия” 1:0, “Барселона”-“Вийяреал” 3:2, “Хетафья”-“Малага” 1:0, “Рио Валекона”-“Гранада”-г 3:0-ээр хожсон аж. 2013-2014 оны улирлын лигийн хүснэгтийг “Атлетико Мадрид” 88, “Барселона” 84, “Реал Мадрид” 83 (нэг тоглолт дутуу байгаа), “Атлетик Бальбао” 65 оноотой тэргүүлж байгаа юм.

Европын шилдэг улсуудын дотоодын лиг нь 38 тойрог өрсөлдөж аваргуудаа тодоруулдаг. Испанийн “Ла Лиг” өндөрлөхөд гуравхан тойрог үлдсэн бөгөөд “Атлетико Мадрид” үлдсэн гурван тоглолтонд ялалт байгуулахад бусад багуудын үр дүнгээс хамааралгүй шууд аварга болох боломжтой. Хэрэв “Атлетико” аваргын цом хүртвэл “Барселона”, “Реал Мадрид” хоёрын ноёрхлыг зогсоох билээ. Эль Классикогийн гол дүрүүд “Реал”, “Барса” 2003 оноос хойш ээлжлэн түрүүлсэн. Хамгийн сүүлд тэднээс өөр баг болох “Валенсиа” 2002 онд лигтээ түрүүлж байлаа.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.