ДЭМБ: Халдварын эсрэг авч буй арга хэмжээнүүдээ яаран сулруулахгүй байхыг анхааруулав

Twitter Print
2020 оны 05-р сар 26-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвар авсан тохиолдлууд нь буурч байгаа улс орнууд цар тахлын эсрэг авч буй арга хэмжээгээ яаран сулруулсанаар цар тахлын хоёр дахь давалгаанд өртөх өндөр эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулжээ.

Дэлхийн даяараа коронавирусын цар тахлын эхний давалгаагаа ч даваагүй байгаа гэдгийг ДЭМБ-ын Онц байдал хариуцсан захирал Майк Райан хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Тэрээр КОВИД-19 өвчний тохиолдлууд ихэнх орнуудад буурч байгаа ч Төв ба Өмнөд Америк, Зүүн Ази болон Африк тивүүдэд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа гэдгийг сануулжээ.

Түүний хэлж байгаагаар халдварт өвчнүүдийн хоёр дахь давлагаа хэдэн сарын дараа эхэлдэг зарчимтай ч коронавирусын халдварын хувьд хоёр дахь давалгаа нь хэзээ ч эхлэж магадгүй учраас улс орнууд цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүдээ яаран сулруулахгүй байх хэрэгтэй аж. Европ болон Хойд Америкийн орнууд коронавирусын цар тахалтай холбоотойгоор авч буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд, хяналт, шинжилгээгээ сулруулахгүй байх хэрэгтэй ба өнгөрсөн долоо хоногуудад Европын зарим улс орнууд болон АНУ-ын мужууд хорио цээрийн дэглэмээ сулруулсаны улмаас коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эдийн засгийн асар их хохирол амсаад байгааг Майк Райан анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.