Х.Чойбалсанд бэлэглэсэн шилэн форд

Twitter Print
2020 оны 08-р сар 16-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Мал аж ахуй, газар тариалангийн сайд Х.Чойбалсанд 1935 онд Сталинаас 20ш шилэн Форд бэлэглэжээ (түүхийн ном, судлаачид). Яагаад бэлэглэсэн, үнэхээр бэлэг мөн эсэх талаар судлаачдын дүгнэлт, санаа цөөнгүй. Энэ талаар сонирхсонгүй.

Шилэн Фордынх нь хувьд, Америкийн Форд компаний тусламжтайгаар Нижный Новгород хотод 1932 онд байгуулагдсан НАЗ (1933 оноос ГАЗ) машины үйлдвэрт патентаар үйлдвэрлэсэн Ford Model A загварын суудлын тэрэг аж. Хамар дээрээ Фордын логотой ГАЗ-А нэртэйгээр шугамнаас гарч эхэлжээ. Дараа нь 1935 оноос ГАЗ-М1 нэртэй Ford Model B загварын суудлын тэргийг патентаар бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн нь мөн л манайд дэлгэрчээ.

Б.Баясгалан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.