Сургалтын төвүүдийг өнөөдрөөс нээнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 06-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хурлаар Мэргэжлийн /богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэлээ. 

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байдаг. Эдгээр төвийг өнөөдрөөс үе шаттайгаар нээнэ. 

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас "16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав. Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо." хэмээн мэдээлэв. 

Эдгээр сургалтын төвүүд дараах бэлтгэлийг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. 

  • Сургалтад хамрагдах хүүхдүүдийг иргэний үнэмлэхийн дагуу нэг бүрчлэн бүртгэнэ.

  • Хоёр цаг тутам анги танхимд агааржуулалт хийнэ.

  • Нэг удаад арав хүртэл тооны сургагчийг л хамруулна.   

  • Анги бүрт гар ариутгагч байрлуулсан байна.   

  • Биеийн халуун үзнэ. 

  • Хүн бүр амны хаалт зүүнэ.

  • Аль болох цахим сургалт хийнэ.

  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулна.

  • Богино цагаар хичээллэнэ.

  • Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй.

  • Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэнэ.

  • Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй.

  • Анги танхимд хооллохгүй. 

  • Уьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх.

Эдгээрийг биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээнэ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.