"Paris Mozart Orchestra" олон улсын уралдаанд Парисын хөгжмийн оркестрыг анх удаа хар арьст эмэгтэй удирдав

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Glass Marcona. Венуселын хөгжмийн удирдаач 24 настай Glass Marcona англиар, францаар ганц ч үг мэдэхгүй испани хэлтэй охин анх удаа Венесулиэс гарч, анх удаа онгоцоор Мадрид хүрч тэндээсээ Парист ирж байлаа.

Францад жил бүр зохиогддог "Paris Mozart Orchestra" олон улсын эмэгтэй удирдаачдыг дэмжин шалгаруулах хөгжмийн уралдаанд Парисын хөгжмийн оркестрыг анх удаа хар арьст эмэгтэй удирдсан нь энээ.

Гайхамшигтай эрч хүчтэй, инээд алдсан хүчирхэг энэ залуу бүсгүй Венесулийн ядуу хороололд гэр бүлийхэнтэйгээ зах дээр жимс, хүнсний ногоо заралцахын хажуугаар 8 насандаа хийл хөгжмөөр хичээллэж эхлэж дээ. Өдрийн цагаар хуулийн мэрэгжилээр суралцаж, оройд хөгжмийн удирдаачийн мэрэгжилээр давхар суралцан завсар зайгаар нь жимс ногоогоо заран сургалтын төлбөрөө хийдэг байж.

2020 оны 3 сард Парис хотноо болох La Maestra шалгаруулах олон улсын тэмцээнд бүртгүүлэхэд 150 евро төлөх хэрэгтэй байдаг, Венесуэлийн нэг өдрийн ажлын хөлс 2,5 доллар, яах вэ?

Өөрийн оркестроо удирдаж байгаа бичлэгээ багш нартаа явуулж тусламж хүсэхэд, багш нар нь интериетэд бичлэгийг нь тавьсанаар 80 доллар цугларав, ковид19-өөс конкурс хойшлогдон 9 сард болов. Энэ хооронд нь Францын ЭСЯ-ныхан түүний бичлэгийг нь үзээд бүх зардлыг нь дааж тусгай үүргийн онгоцоор (манайх шиг) Мадридаар дамжин Парист ирэнгүүтээ 48 цаг нойргүй хөгжимчидтэйгээ бэлдсээр шалгаруулалтанд орж одоо дэлхийд нэрээ дуурсгах болж дээ.

Залуус минь хүн зорилгынхоо төлөө тууштай явж чадвал ямар ч ядуу тарчиг амьдралаас дэлхийд нэрээ дуурсгаж чадна гэдгийг харж байгаа биз дээ.

Цэдэндоржийн Сувдаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.