Сэлэмчин бүсгүйчүүд урд хөршид

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 08:08 цагт
Мэдээний зураг,
Монголын туялзуур сэлэмний эмэгтэй тамирчид урд хөршийн Шүжоу хотод хамтарсан бэлтгэл хийж байна. Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд улсын хошой аварга Б.Гэрэлмаа, дэд аварга Б.Цолмон, хүрэл медальт М.Жаргалмаа, П.Урангоо, А.Халиунаа, О.Анударь, С.Энхжин нар багтжээ. Бүсгүйчүүд БНХАУ, Италийн багтай бэлтгэлээ хийж хүнд сэлэмний дэлхийн шилдэг багш Маэстро Даниель Левавесур удирдаж байгаа аж. Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпийн аварга тамирчид багтсан бөгөөд бэлтгэлийн дараа тэд Олон улсын туялзуур сэлэмний холбооны Гранприд оролцохоор болжээ.
Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.