Япон улс Монгол зэрэг 7 орны иргэдийн хилээр нэвтрүүлэхгүй шийдвэр гаргалаа

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Токио хотод халдварын тоо нэмэгдэх болсны улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм.  Өнгөрсөн Баасан гариг (2021.05.14)-т Япон улс нэмж Хоккайдо, Окояма болон Хирошима гэсэн гурван муждаа онц байдал зарласнаа тус улсын Сангийн сайд Ясутоши Нишимура мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг Баасан гариг (2021.05.21)-аас эхлэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Уг жагсаалтад Монгол, Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтсан байна. Түүнчлэн сүүлийн 14 хоногт дээрх улсаар дамжин өнгөрсөн хүмүүст ч энэ журам үйлчлэх аж.

Харин тус шийдвэр Япон улсын иргэдэд үйлчлэхгүй ч эдгээр улсуудаас шууд болон дамжин ирсэн Япон улсын иргэд 6 хоног тусгай газар хорио цээрийн дэглэмд байх бөгөөд зохих шинжилгээнүүдэд хамрагдах аж. 

Эх сурвалж: japantimes.co.jp

Д.Ананд

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.