Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно

Twitter Print
2020 оны 06-р сар 07-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав.

ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийн хөгжүүлэлт 80 хувьтай байна. Энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажлыг хангаад байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээнд хамрагдах хүсэлт гарган, шийдвэрлүүлэх боломжтой болох юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.7) 2014-04-29 11:32
      • 0
      • 0

      dajgyi zaluustai tsagiig saihan ongoruulne shuu , 8899-6416 Mariya call me guys

      Хариулах