Барагшун нь зөвхөн ясны бороололтын хугацааг орчин үеийн аргаас 3 дахин богиносгодог гэдгийг бодоход л гайхамшиг

Twitter Print
2021 оны 02-р сар 27-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Дээх нь үеийн хүмүүс бол барагшунг маш сайн мэддэг байлаа. Одоо бол мэдээллийг зориуд будлиулаад байгаа учир мэдэхгүй байхаас ч аргагүй юм.

Ардчилалаас хойш надаас гурван хэсэг хүмүүс барагшунг яаж цэвэршүүлэх болон ямар багаж төхөөрөмж хэрэг болох талаар олон удаа уулзан яриулдаг байлаа. Зарим нь бүүр хамтарна энэ тэр гэж ч хуурч байсан юм. Гэтэл одоо барагшун худалдаалдаг нилээн хэдэн үйлдвэр бий болсон байна. Хамгийн ноцтой нь тэд барагшун гэдэг нь хулганы баас гэдэгийг ерөөсөө хэлдэггүй учир хүмүүс төөрөгдөж эхэлсэн юм. Хэрвээ баас гээд хэлчихвэл хүмүүс сэжиглээд авахгүй гэж бодсон байх. За одоо тэр хулганых нь талаар хэдэн үг хэлье. Хад чулуу бараадан амьдардаг хар саарал зүсмийн таван янзын хулгана байдаг ба бүгд барагшун гаргадаг. Эдгээр хулганыг нийтэд нь Бартагчин хулгана гэх ба нэг гэр бүл зөвхөн нэг газар баана. Голчлон нөмөр нөөлөг хадны ан цавыг дүүргэсэн нь он удаан жил цугласнаар ихээхэн хэмжээтэй болсон байдаг. Яагаад хад барааддаг гэж бодвол эдгээр хулгана нь хадан дээр байх өнгө алагласан олон янзын хагыг иддэгт байгаа юм. Хадны хаг гэдэгийг хээрээр явж үзсэн нэгэн нь мэдэх байх. Үнэн хэрэгтээ энэхүү хадны хаг нь доод ургамал гэгдэх мөөгний төрлийн нэг зүйл юм. Байгалийн идэвхит бодисоор баялаг ургамал юм.

Монголын уламжлалт анагаах ухаанд энэхүү барагшунг хэрэглэхдээ аль болох өндөр уулын бүсэд байх чулуужсанаас нь хэрэглэдэг байсан. Тийм учираас хүмүүс түүийг хараад хадны хайлмал, хадны хөлс шим шүүс хэмээн нэрлэдэг байлаа. Тэгж бодохоос ч аргагүй юм. Учир нь чулуун барагшун нь өндөр байц хаднаас унжих нь хөлдсөн мөс унжиж буй мэт л харагдана. Авах арга байхгүй учираас угруу нь буугаар буудаж унагаад түүж авдаг байжээ. За одоо яахаараа өнөөх баас чинь чулуу болчихдог талаар тайлбарлая. Тэр өндөрт хадны ан цаванд цугласан баасны шим шүүс нь чийгтэй орчны нөлөөллөөр хайлан урсаж тогтсон нь тэр юм. Бороо хурнаас өмнө цөөхөн хугацаанд л ийм байдаг.

Холын аянд жин тээж яваа юмуу алс хол ан гөрөө хийж яваа улс энэхүү чулуун барагшунгаас заавал авч явдаг байжээ. Хүч тамир дутагдан ядрах үедээ хүлхэдэг байсан гэдэг. Надаас өмнө энэхүү барагшунг маш олон хүмүүс судлан олонч эрдэмтэд төрсөн байдаг. Монголд л гэхэд Анагаах ухааны дээд сургуулийн захирал асан Балдандорж гуай энэхүү барагшунгаар докторын зэрэг хамгаалсан юм. Гайхалтай бүтээл болсон юм. Барагшун нь олон төрлийн өвчинд сайн боловч Балдандорж гуай зөвхөн ясны хугарал бэртэнгэнд үзүүлэх нөлөөг нь л судалсан юм.

Ясны бороололтын хугацааг орчин үеийн аргаас 3 дахин богино хугацаанд, Монголын уламжлалт арга болох Алтангагнуураас 2 дахин богино хугацаанд эмчилж байсныг нь бодоход л гайхамшиг.

Та бүгдэд нэгэн сонин юм дуулгая. Mummy гээд киног санаж байгаа байх. Тэрхүү мүүмийг энэ барагшун ашиглаж хийдэг байсан юм. Тэгэхээр энэ нь маш өндөр антиоксидант идэвхитэй гэдэг нь шууд мэдэгдэнэ. Энэ чанарыг нь ашиглаад Францын маш үнэтэй крем тоснуудын найрлаганд ордог болсон юм. Найрлага нь мэдээж нууц. Франц уу? Тиймээ тэд монгол барагшун хэрэглэдэг. Тэд Оросоос авдаг. Оросын ямарч гудамжны киосконд монгол барагшун зарж байдаг юм. Ингээд яриад байвал бүхэл бүтэн контрбандын хэрэгийг ч илэрүүлж магадгүй юм.

Манай Ардын Эмнэлгийн Хүрээлэнд 1980 аад оноос шингэнээр савлан үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Хожимоо үрэл хэлбэрээр гаргах болсон юм. Барагшунгийн талаар арай л товчхон мэдээлэл өгөхөд нэг ийм байна. 

Мэргэний Болорболд Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.