Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байна

Twitter Print
2020 оны 05-р сар 02-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулж эхэллээ. 

Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна. 

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой бөгөөд өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна. 

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:

  • Хонины ястай мах-6500 төг

  • Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.​

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах газар:

Баянгол дүүрэгт:

  • 2-р хороо KFC-ийн баруун тал

  • 20-р хороо Хархорин зах

  • 12-р хороо зургадугаар бичил хороолол Баян тахилга төвийн урд талбай

  • 4-р хороо арктай шар байрны хажуу талбай

Баянзүрх дүүрэгт:

  • 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбай

  • Скай худалдааны төвийн гадна талбай

  • 10-р хороо Амгалан захын баруун тал

  • 14-р хороон Баялаг Ундраа төвийн гадна талбай /Нарантуул зах

  • Жуковын талбай

Чингэлтэй дүүрэгт:

  • Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай

  • Хайлааст Далайхүү худалдааны төвийн гадна талбай

  • Хүчин шонхор төвийн баруун талд

  • Хайлаастын хуучин эцсийн буудал

  • Хөтөлийн тойрог

Сүхбаатар дүүрэгт:

  • Бүрд худалдааны төвийн гадна талбай

  • Хангай хотхоны гадна талбай

  • Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүрэгт:

  • Содон хорооллын дундах талбай

  • Нэгдүгээр хороолын Цамба худалдааны төвийн гадна талбай

  • Хилчин хотхон Орбит худалдааны төвд

  • Толгой-Гүнгэрваа худалдааны төв

Хан-Уул дүүрэгт: 

  • Лавай худалдааны төвийн гадна талбай

  • Сансар худалдааны төвийн гадна талбай

  • Буянт-Ухаа 2-р хороолол

​Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.