
Нидерландын эзэн хааны баярын өдрийг угтсан Голландын алдартай алтан зул цэцгийн наадам хэдийнэ эхэлжээ. Голландын нийслэл Амстредам хотод алтанзул цэцэг хоёр гуравдугаар сард цэцэглэдэг хэдий ч Голландууд энэ баярыг нэгдүгээр сарын дундуур тэмдэглэдэг. Харин эзэн хааныхаа өдрийг давхцуулж хаврын баяр буюу алтан зул цэцгийн баярыг давхар тэмдэглэдэг байна. Энэ баярын үеэр алтанзул цэцгийг хэдэн мянгаар цуглуулж төрөл бүрийн урлагийн бүтээл хийдэг аж.
Голланд улс бүр дундад зууны үеэс Европ даяар үзэмж тансаг цэцэг нийлүүлж ирсэн орон. XVII зууны дундуур Голландын алтан зул цэцгийн худалдаа дэлгэрч эхэлсэн түүхтэй аж. Эрт цагт алтан зул цэцгийн үнэ дээд цэгтээ хүрч, ганцхан суулгацын үнэ тухайн үедээ тэнгэрт хадаж байсан гэдэг. Тэр үеийн дархчууд, урчууд өөрсдийн урлангийн газраа цэцгийн хүлэмж болгон цэцгийн худалдаа эрхлэх болсон байна.
Голландын эдийн засагт цэцгийн тариалан одоо ч томоохон байр суурь эзэлдэг. Хаврын улиралд энэ тариалангийн өнгө үзэмж бүрдэж үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулж эхэлдэг бөгөөд Европын олон орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог байна.

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.