Албаны өрөөндөө мөрийтэй тоглоом зохион байгуулсан НДЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Twitter Print
2022 оны 09-р сар 14-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг нотлох баримт, бичлэгийн хамт 11 11 төвд иргэдээс өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргажээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "НДЕГ-ын даргатай холбоотой зургаар баримтжуулсан гомдол 11 11 төвд ирсэн. Тиймээс Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авч, ёс зүйн хариуцлага тооцохыг салбарын сайдад даалгасан. Дүрэм журмаараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг даргалж байгаа салбарын сайд нь мэргэжлийн агентлагийн даргыг томилж, чөлөөлдөг учир Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад өгсөн.

Мөн ХЗДХ-ийн сайдад НДЕГ-ын даргыг албан өрөөндөө мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсэхийг шалгаж, хамт байсан хүмүүс нь төрийн албан хаагч бол хариуцлага тооцохыг даалгасан" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.