Түгжрэлийг шийдэх гарц бол МЕТРО

Twitter Print
2020 оны 09-р сар 02-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хотын түгжрэл дээд цэгтээ хүрдэг энэ асуудлыг тавьж байлаа.

Хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бодлогын хэмжээнд зоригтой шийдэхгүй бол хотын иргэд хэдэн жил түгжрэхээ мэдэхгүй магадгүй муугаар бодвол 100 жил ч юм билүү энэ асуудлыг зоригтой барьж авах санаа бодол засгийн газар, хотын удирдлагад алга уу Улаанбаатар хотын захирагчийн алба Яармагт шилжсэнээр хотын түгжрэл алга болохгүй тэрэн шиг худлаа юм байхгүй нэг түгжрэл нөгөөдөө л шилжинэ удахгүй хичээлийн шинэ жил эхлэнэ худал ч хүнд явган явсан нь машинаасаа хурдан байх та бүгд юу гэж бодож байна.Ойрын хэдэн хоног Улаанбаатарын түгжрэл дээд цэгтээ хүрч янз бүрийн санаа бодол олон нийтийн хэрэгслээр пиг чихээстэй иймд өөрийн толгойд эргэлдэх бодлоо та бүхэнтэй хуваалцая.

Зарим иргэн сургуулийн автобустай болсноор түгжрэл багасана гэж үзэж байна энэ нэг их оновчтой арга биш орлого хөөсөн хувийн сургуулийг хааж хүүхэд бүр харьяа хороонд орших сургуульдаа сурах хэрэгтэй тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ хүргэх алтан цагаа хэмнээд зогсохгүй түгжрэл буурч гэр бүлдээ зарцуулах чөлөөт цаг ихсэж үргүй зардал багасах сайн талтай.Хамгийн гол нь ЕБС-УУДЫН сургалт нэгэн жигд сайн байх зүй ёсны шаардлага гарч ирнэ. Энэ замын хөдөлгөөн бөглөрөх зөвхөн нэг шалтгаан өч төчнөөн шийдэх цогц асуудал байгаа тул зоригтой шийдэлд хүрэх хэрэгтэй. Гал унтраасан мөнгө идсэн шийдэл асуудлыг шийдэхгүй. Бид нийтийн тээврийг тултал хөгжүүлэх хэрэгтэй. Автобус троллейбус такси болон энэ олон замбараагүй давхацсан олон чиглэл - Энэ бидний нийтийн тээврийн шийдэл биш энэ улам ТҮГЖРҮҮЛЭХ үндсэн шалтгаан болно.

Бидний шийдэл БОЛ-МЕТРО.

Метроны сүлжээ үүсгэхдээ хот тэлэх бодлогоо баримтална. Үүнд:

1.Төр засгийн байгууллагуудыг Богд уулын урд байрлуулах

2.Үйлдвэр, барилгын материалын үйлдвэрийг хотын захад төвлөрүүлэх

3.Их дээд сургуулиудыг Налайх Багануурын дүүрэгт төвлөрүүлэх/жич: Улсын эрх ашгийг нэгд тавина гэвэл хувийн бүх дээд дунд сургуулийг татан буулгах/

4.Техникийн барилгын худалдааны төвийг хотын захад төвлөрүүлэх

5.Майдар,Манзшир Шинэ нисэх аялал жуулчлалын томоохон төслүүдээр дамжин дагуул хотууд бий болно

6.Дээрхи шийдэлд үндэслэн бичил хотууд бий болох бөгөөд хотын ерөнхий төлөвлөлтэй уялдуулан метроны ерөнхий маршрутаа батлах хэрэгтэй.

Метроны ерөнхий чиглэлүүд:

1.Хандгайт-Хотын төв ( төв цэгийн байршлыг сонгох)-Чингис хааны онгоцны буудал

2. Хотын төв - Төр засгийн байгууллага-Зуунмод - Манзшир

3.Хотын төв-Төр засгийн байгууллага-Майдар хот

4.Эмээлт-Хотын төв-Налайх-Барилгын Материалын Үндэсний үйлдвэрлэл

5.Хотын төв-Налайх /Их дээд сургуулийн хотхон/-Багануур чиглэлийн ил метро

гэсэн үндсэн чиглэлээ батлан нийслэлийнхээ цэг бүрт хүрэх нэг сайн кольцо байгуулахад хотын түгжрэл байтугай маш олон асуудлыг цогцоор нь шийдэх боломж гарч ирнэ. Энэ том мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудалтай тулгарна гэж бүү ай одоогийн төр засгийн удирдлагууд эх орноо биш түрийвчээ түнтийлгэх гэсэн бодолтой байгаа учир толгойд нь ийм шийдэл орж ирэх ч үгүй тэд төслийг зээл тусламжаар хэрэгжүүлж хэдэн төгрөг цохихоо л бодно. Монголдоо нийслэлдээ сайхан амьдарвал боломж байна хэдий хэцүү ч битгий бухимдаж амьдар сайхан амьдрах гарцаа хайя. Та бүгд саналаа нэмэрлэх хэрэгтэй шийдэх ч учиртай. Айлаас гуйхаар авдраа ух гэдэг юм энэ төслийн хувьд санхүүгийн асуудал шийдэгдсэн гээд бод.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд:

Бид хаа ч хүрэх газраа 20-30 минут зарцуулах болно хаа хол Хандгайтаас хотын төв хүртэл хамаг цаг бензин тос зогсоол олох гэж зовохгүй л байх автомашин таны зорилтот хэрэгцээ аялал зугааллын хэрэгсэл болох цаг айсуй зарим хүмүүст машины хэрэгцээ ч гарахгүй одооных шиг өөрсдийн унааг ад үзэх дээр нь төр засаг нь иргэдийнхээ хувийн өмч рүү халдсан хөгийн бодлого дуусгавар болох цаг айсуй.

Дагуул хотуудаа хөгжүүлж хамаг ноосоо гөвсөн Улаанбаатартай бид юу хийх вэ гэдэг ээ бас л бодох хэрэгтэй. Улаанбаатарынхаа үйлчилгээ, аялал жуулчлал ,олон улсын худалдааны төвийг бас тултал хөгжүүлэх хэрэгтэй. Одоо нийтийн хоолны салбараас Хятад, Солонгосын хөрөнгө оруулалтыг шахаж бид өөрсдөө зах зээлээ хамгаалах хэрэгтэй энэ их мөнгөний урсгалыг Монголдоо шингээх шаардлагатай арга нь энгийн татварын бодлогоор хоёрт монголчууд гадны ресторан хоолны газар орохоо больчих үйлчлүүлчгүй салбар дампуурна биз дээ. Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсууд манай худалдааны маш том зах зээл учир Улаанбаатартай энэ том урсгалыг татаж Хятад болон дэлхийн том брендүүдийг худалдаалах том төвүүдийг дагалдах үйлчилгээтэй нь хөгжүүлэхэд хот маань хөгжинө, санхүүд бүү санаа зов асуудлаа шийдэх үед гарц нь бэлэн байна монгол хүний толгойд энэ зэргийн ухаан олдоно муухай Монгол сайхан Монгол болно.

Инженер Х.Ган-Очир 

2020.09.02

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.