Амжилттай илтгэх аргуудаас

Twitter Print
2023 оны 05-р сар 17-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

АМЖИЛТТАЙ ИЛТГЭХ АРГУУДААС

Сургалт орох, индэр дээр гарч үг хэлэх, илтгэл тавих, хурал удирдах үед та сандарч тэвдэлгүйгээр оролцогчдын анхаарлыг барьж, амжилттай илтгэлээ дуусгах хэрэгтэй л болдог биздээ.

Алдарт илтгэгч Зиг Зигларийн илтгэлдээ баримталдаг 10 зарчмыг хуваалцая. Тэр маш сайхан бичиж, бусдын сэтгэлийг сэргэтэл ярьж чаддаг. Өөрийн арга барилыг “хүмүүс мэдчих вий” хэмээн харамладаггүй.

1. Харагдах дүр төрх: Та ямархуу харагдаж байгаа нь бусдад заавал нөлөөлдөг. Таны гаднах дүр төрх хүмүүст эерэг нөлөөлнө гэдэгт итгэлтэй болтлоо засч сайжруул.

2. Зогсолт: Цэх зогс. Цэх суу. Өөртөө итгэлтэй алх. Таны ярьж, хэлж байгаа зүйлстэй тохирох “биеийн хэл”-ээ ашигла.

3. Гарын хөдөлгөөн: Таны хөдөлгөөн зохиомол, модон, эсвэл хэт ихэдсэн байх ёсгүй. Хөдөлгөөн оновчтой байвал та өөрийгөө сайн илэрхийлэхэд үнэхээр тустай.

4. Нүдээр харьцах: Таны нүд олон зүйлийг илэрхийлж байдаг. Иймээс дотроо сөрөг бодол агуулбал нүд тань илчилнэ. Бодол санаагаа эерэг байлгаж, нүдээрээ эерэг дохио дамжуул.

5. Нүүрний илэрхийлэл: Нүүрний хувирлууд тань хэлж байгаа зүйлдээ яг тохирсон байвал танд тустай.

6. Дуу хоолой: Дууны өнгө, хүч, ярих хэмнэл, өөрчлөлтийг янз бүр болгох хэрэгтэй. Таны дуу өөрчлөгдөхөд хүмүүс илүү анхаарал тавина.

7. Олныг хамруулах: Сонсогчдоо татан оролцуул. Асуулт тавь. Тэдний нэрийг дурд. Илтгэлтэй холбоотой тэдний сонирхлын тухай ярь.

8. Асуултууд: Сайтар анхааран сонсоод хариулахын өмнө түр бод. Бүрэн, хэт нуршуу биш хариулт өгч бай.

9. Хошин шог: Оновчтой газар нь ухаалагаар хэрэглэсэн хошин шог бол бусад хүмүүс танд илүү нээлттэй, нөхөрсөг хандахад тусална.

10. Харааны туслах хэрэгслүүд: Зургууд голдуу үгнээс илүү нөлөөлдөг. Түүнээс гадна сонсогчдын анхаарлыг барьж байхад зураг нэн тустай.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.