Цагдаагийн биед халдсан эмэгтэй жолоочид хариуцлага тооцно

Twitter Print
2020 оны 05-р сар 01-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч шаардлага тавьсан Цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Тухайн урсгал сөрж явсан жолоочийг Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зүйлийг үндэслэн арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж буй аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.