Өндөг, сыртэй ороомог

Twitter Print
2020 оны 04-р сар 26-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Орц:

1. Машиндсан мах

2. Хавтгай сыр (8-10 хавтгай)

3. Хиам (4-5 хавтгай)

4. Талх (2-4 зүсэм)

5. Сүү (150гр)

6. Өндөг (бараг 10ш орно гэхдээ стаканы хэмжээндээ тохируулаарай)

7. Амтлагчууд

Хэрэгтэй сав багаж хэрэгсэл:

1. Стакан 1-2ш (амсар болон гэдэс нь жигд байвал зүгээр өндөгөө гаргаж ирэх гэж нилээд асуудал үүснэ. Бас хэт намхан бөгөөд бүдүүн хэрэггүй)

2. Өндөр 1-р хоолны сав (стакантай өндөг өө чанах учраас өндөр байвал зүгээр)

3. Хайруулын таваг эсвэл жижиг сав

4. Шарах шүүгээ

5. Тугалган цаас

Эхлээд өндгөө шар цагаанаар нь ялгаад цагааныг нь стаканд хийж буцалгана. Гэхдээ стаканаа хэд дүүргэвэл буцлах явцдаа хальж асгарах магадлалтай. Болсон хойно нь гаргаж дунд нь нүх гаргаад өндөгний шарыг хийж чанана. Ер нь битүү саванд чанавал илүү хурдан болно. Өндгөө чанаж байх хооронд хайруулын тавгандаа сүүгээ хийгээд талхаа тавиад уусгана. Би машиндсан махыг сүүтэй талхаар амтлах дуртай, илүү зөөлөн гоё амт ордог юм. Ингээд машиндсан махандаа хийж өөрийн дуртай амтлагчуудаараа амтлаарай. Гол нь ус хийж болохгүй.

Хоол хийх жор-н зураг.

Ингээд листэн дээрээ тугалган цаас дэлгэн махаа жигд нимгэн тарааж өгнө. Дээр нь сыр болон хиамаа дэвсэнэ (Гэхдээ хиам тавихгүй дахиад мах тавьж болно өндөг, сыр 2ын цагаан өнгөнөөс тусгаарлах гээд дунд нь тавьсан). Ингээд бэлэн болсон өндөгөө гаргаад дунд нь байршуулж ороогоод тугалган цаасанд нь боогоод шарах шүүгээнд 220 градуст 30 минут болгоно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.