Баян-Өлгий аймгийн иргэд нас барсан хүний тэтгэвэр, халамжийг авдаг байжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 15:08 цагт
Мэдээний зураг,
Баян-Өлгий аймагт хүний санаанд оромгүй ноцтой хэрэг илрүүлэн цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал, тус аймгийн иргэд нас барсан иргэнээ "нас барсан" хэмээн бүртгүүлэлгүй бичиг баримтыг ашигладаг байжээ. Энэ хэрэгт тус аймгийн иргэдээс гаднa банк, халамжийн ажилчид ч холбогдсон тухай Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлж байна.


Тус албаныхны хэлж буйгаар "Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр МУ-ын Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр харьяалал тогтоогдсон эл хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.  Аймгийн иргэд нас барсан иргэдийн тэтгэвэр, халамжийг авч, нас барсан иргэнд хүүхэд үрчлүүлдэг байжээ. Улмаар банкны ажилтнууд шан харамж авч эх орны хишиг, халамж үйлчилгээний мөнгийг нь хууль ёсны баримтгүйгээр /нас барсан/ иргэний гарт бус шан харамж өгсөн өөр хүн олгодог. Мөн гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал, Иргэний бүртгэл халамжийн сангийн иргэний бүртгэлтэй тоон мэдээлэл зөрсөн, МУ-ын харьяатаас гарсан иргэд төр захиргааны албанд ажилладаг зэрэг цөөнгүй зөрчил дутагдлууд илэрсэн.  Одоогоор 2.8 сая иргэний халамж, санхүүжилтийн орлогыг анхан шатны баримтаар тулгалт хийж байна. Эцсийн дүн гараагүй мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Д.Ундрах 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.