Будаа бүрийн эрүүл мэндийн ач холбогдол

Twitter Print
2021 оны 05-р сар 22-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

БУДАА ТУС БҮРИЙН АЧ ТУС

ГУРВАЛЖИН БУДАА

Гурвалжин будаа нь Япон үндэсний хоолны нэг хэсэг юм. Зөвхөн Японд л гурвалжин будааны гоймон болох “соба”-г хийдэг. Энэ гоймон нь Японы олон ресторанд маш алдартай.Гурвалжин будаа биеэс муу холестеринийг гадагшлуулдаг. Энэ нь ялангуяа ахмад настнуудад чухал юм. Нас ахих тусам цусны судсанд холестеринон товруу ихэсдэг ба энэ нь цааш даамжран цусны урсгал саатаж, тархинд очих цусны хэмжээ багасаж ноцтой үр дагаварт хүргэдэг. Холестериноос гадна гурвалжин будаа нь хорт бодисыг гадагшлуулдаг.

Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учраас цус багадалттай хүмүүст тустай юм. Гурвалжин будааны алдартай жор нь гурвалжин будааны тарагны жор юм.

ХӨЦ БУДАА

Хөц будаа нь хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаадаг. Мөн шээс, бэлгийн замын систем, элэг, цөсний өвчинд сайнаас гадна хавдрын өвчний үеийн шинэ хорт хавдрын өсөлтийг удаашруулдаг байна.

Хөц будааг дэвтээсэн усыг хүртэл ашиглаж болно, учир нь түүнд гордецин үлддэг мөн түүнд эслэг ихээр агуулагддаг. Тиймээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба хүний биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж ходоод гэдсийг цэвэрлэж өөхийг хайлуулдаг. Ийм учраас хөц будааны усыг шидэт ус гэдэг бөгөөд хөц будааны буцалгасан усанд лемон хийж жингээ хаяхыг хүсч байгаа хүмүүс ихээхэн хэрэглэдэг байна.

ШАР БУДАА

Төрсний дараах хооллолт маш чухал байдагтай хэн ч маргахгүй биз ээ. Эрхэм ээж нар маань хөхөндөө сүү оруулах гэж элдэв нарийн боов гэхээсээ түрүүнд сүүтэй шар будаа хэрэглээд үзээрэй. Шар будаа нь амин дэмээр нэн баялаг тул хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг. шар будаатай цайнаас илүү шар будаагаа нүдэж хийцэлсэн цай, шар будаатай сүүг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг юм шүү.

Мөн шар будаа нь эрүүл мэндэд маш ашиг тустай юм. Цистит буюу эмэгтэйчүүдийн давсагны ханиадыг нам дардаг бөгөөд давсгаар өвдөхийг агшин зуурт зүгээр болгодог ид шидтэй хүнс юм. Хэрэглэхдээ шар будаагаа сайтар угаагаал усыг нь цагаан болтол нь зайлна. Тэр усаа хагас аяга болон түүнээс илүүгээр ууж хэрэглэнэ.

ЦАГААН БУДАА

Цагаан будааны шүүс болон маск нь арьсыг залуужуулж, чангаруулах гайхалтай үр дүн өгдөг. Учир нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө ихээр агуулдаг байна. Эдгээр нь нэлээн идэвхтэй антиоксидант бөгөөд хамгийн чухал нь коллаген агуулдгаараа онцлог аж.

Будааны шүүс нь дэлхий дээрх хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэдгийг гоо сайханчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулах, цаашлаад турахад ч энэхүү шүүс тусалж “ид шид”-ээ гайхуулдаг аж.

Будааны шүүс нь сэвх үүсэх, арьсны хөгшрөлтийг зогсоож, нүхжилтийг багасган, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгохоос гадна нарнаас хамгаалах чухал үйлчилгээ үзүүлдэг байна.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.