Н.Батбаяр сайд юу л хийгээд явна даа

Twitter Print
2014 оны 05-р сар 04-нд 09:17 цагт
Мэдээний зураг,
Энэ Засгийн газарт учир нь барагтай л олддоггүй, зарим үед тэнгэр, лус, галыг аргадан тахиад байдаг, зарим үед хамтран зүтгэж байгаа танхимынхаа гишүүдэд “Та нарт дахиж ганц ч төгрөг хялайлгахгүй” гэж толгой тархигүй загнаад байдаг “Фортуна” сайд нэг байна аа. Сүүлийн үед эрхэм сайдын ам, ажил хоёр нь дэндүү их зөрөлдөөд байгаа. Ямар сайндаа л хэнэггүйхэн сайд маань өчигдөрхөн УИХ-ын дарга З.Энхболдод  "Төмөр замын шинэ шугам барих тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж харагдана лээ.

"Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замын суурь ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай явагдаж байгаа сурагтай. Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэн хугацаанд барьж байгуулахад төмөр замын царигийн асуудлыг яаралтай Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг тогтоолын төсөл санаачлагч танилцуулж байсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудал тулгараад байгаа нь үнэн. Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан гэнэ.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийн  асуултад хариулахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Та нар бүтэн хоёр жил эдийн засаг унагаалаа гэж дайрсан шүү. Тэгвэл эдийн засаг унаагүй мэдэв үү. 2012 онд эдийн засаг 12.4 хувьтай өссөн. 2013 онд 11.7 хувьтай өссөн. Төсвийн алдагдал өнгөрсөн жил хоёр хувьтай гарсан. Өнгөрсөн жил 20 мянган айлын орон сууц, 1800 км авто зам ашиглалтад орсон. Хямрал огт гараагүй. Эдийн засгаа эрчимжүүлэх хэрэгтэй. Эдийн засаг болохоо байгаад сандарч гүйгээд байгаа зүйл байхгүй мэдэв үү” гэж тун ууртай хариулт өгч байсан.
Уг нь УИХ, Засгийн газар дээр ярилцаад "Шинэ төмөр” зам төсөлд бондын мөнгөнөөс 400 сая ам.долларыг өгөхөөр шийдвэрлэсэн ч “Фортуна” сайдын толгойлж суугаа Эдийн засгийн хөгжлийн яам 173 сая доллар л өгчихөөд өнөөдөр тас гүрийгээд суугаад байгаа аж. Аргаа барсан Зам, тээврийн сайд А.Гансүх “Та минь ээ, болохоо байлаа шүү. Н.Батбаяр сайд ганц ч зоос гялтайлгахгүй байгаа тул Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил таг зогслоо шүү” гэж энд тэндгүй ховлож гүйгээд байгаа хэр нь үр дүнгүй шахуу байгаа.

Энэ Засгийн газрын Сангийн сайд Ч.Улаан хүртэл “Бондын мөнгө хаана явдгийг би огт мэдэхгүй. Намайг тэр мөнгөнд алхам ч ойртуулдаггүй. Би ч ойртъё гэдэггүй” гэсхийгээд гэлдэрч явна. Харин “Чингис” , “Самурай “ бондыг сандайлж суугаа Эдийн засгийн хөгжлийн сайд маань “даварсаар даварсаар Давгын оронд” гэгчээр Монгол Улсын нүүр царай Улаанбаатарын зам талбайг тохижуулах “Гудамж” төсөлд “Ганц ч төгрөг хялайлгахгүй” гэсэн нь ардчилсан хувьсгалын ганц баатар Үүлийн тэвчээрийг барж ухамсрын шанаа хүртэл хүртээд авсан дуулдсан. Ийнхүү Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нэг болохоор “Төмөр зам, Гудамж төсөлд ганц ч төгрөг гялтайлгахгүй” гэх хэрнээ тун удалгүй “Төмөр замын шинэ шугам барих тухай” тогтоолын төсөл барьж гүйгээд л байх юм. Үүнийг “Нэг гараараа босгосон зүйлээ нөгөө гараараа нураах” гэж л ойлгохоос өөрөөр ойлгох аргагүй санагдаад байгаа юм. Ер нь эрхэм Н.Батбаяр сайд маань юу л хийгээд гүйгээд байна даа. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/6660#sthash.Kc9PkHEo.dpu

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.25.46) 2014-05-02 09:24
      • 0
      • 1

      эргүү мал худал чалчигч энэ хүн ерөөсөө эдийн засаг мэдэхгүй шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (202.131.242.238) 2014-05-01 09:29
      • 0
      • 0

      фортуна-гийн үр хүүхдүүд, ач нар нь 3-н үеийн намтараа яаж бичих бол? би ийм өвөөтэй байвал харамсаж ичиж гутрах байх даа.

      Хариулах