
Залуучууд тайвшруулах эмийг ердийнхөөс илүү өндөр тунгаар хэрэглэснээр өөрсдийгөө хорлож, муу зуршилтай болох эрсдлийг нэмэгдүүлж байж магадгүй гэж Америкийн эрүүл мэндийн "JAMA" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд дурджээ.
АНУ-ын тайвшруулах эм хэрэглэдэг болсон, сэтгэл гутралд орсон гэсэн оноштой 10-64 насны 162625 хүнийг уг судалгаанд хамруулсан байна.
"Өсвөр насныхан цочмог зан авиртай, сэтгэл гутралд орж, тайвшруулах эмийг байнга өндөр тунгаар хэрэглэх хандлагатай болж байна. Тайвшруулах эмийг өндөр тунгаар хэрэглэснээр тэдний сэтгэцэд өөрчлөлт гарч, улмаар зан авир нь эвдэрч болзошгүй" гэж клиникийн сэтгэлзүйч, уг судалгааг явуулсан судлаач Дени Карайз тэмдэглэж байна.
www.mongolcom.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.