Гадил харлаж зөөлөрсөн байх тусмаа дархлаа сайжруулдаг

Twitter Print
2020 оны 04-р сар 30-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Гадил жимсний тэжээллэг шинж чанар нь өнгөнөөс нь хамааран өөр өөр байдаг гэнэ. Боловсорч гүйцсэн гадил жимс илүү их чихэрлэг амттай байдаг бөгөөд жимсний найрлаган дахь ферментүүд нь цардуулыг задалснаар энгийн элсэн чихэр болон хувирч гадил жимс илүү чихэрлэг болдог ажээ. Иймээс хэт болсон гадил жимс идэх нь дан элсэн чихэр идэж байгаагаас өөрцгүй юм. 

Япончууд гадил жимсийг хорт хавдрын эсрэг болон антиоксидант шинж чанартай гэж үздэг. Энэхүү гайхалтай шинж чанар нь харласан хэсэгтэй гадилд илүүтэй агуулагддаг гэнэ. Химичид уг харласан хэсгийг ТNF нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн хэвийн бус, гаж эсүүдэд сайнаар нөлөөлдөг гэдэг. Мөн гадил жимс нь харласан, зөөлөн байх тусмаа хүний дархлааг сайжруулж байдаг.

Ач тус

1. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Гадил жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн гадил жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон гадил идэхийг зөвлөж байна.

2. Шөрмөс татахаас сэргийлнэ

Бие организмд эрдэс бодис дутагдсанаар шөрмөс татдаг. Тиймээс калий, магнийгаар баялаг жимс, ногоо, жишээлэхэд: гадил - хэрэглэснээр шөрмөс татахаас сэргийлнэ. Тиймээс дийлэнх тамирчид хоол хүнсэндээ гадил жимсийг түлхүү хэрэглэдэг байна.

3. Бөөрний аливаа өвчлөлөөс сэргийлнэ

Калийгаар баялаг хүнс хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Хоол хүнсэндээ гадил жимс тогтмол хэрэглэснээр бөөрний чулуу үүсэх эрсдлийг 40% бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.

4. Эрүүл зүрх

Цусны даралт өндөртэй, зүрх судасны өвчлөлд өртөмхий хүмүүст калийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хоногтоо 1.3 грамм калий хэрэглэснээр зүрх судасны эмгэг тусах эрсдлийг 26% бууруулдаг. Хоногийн калийн хэрэгцээгээ хангахын тулд 2-3 гадил идэх хэрэгтэй /гадилны хэмжээ, жингээс хамаарна/.

5. Цэвэрхэн судас

Цусанд агуулагдах холестерины хэмжээ ихэдсэнээр цусны эргэлт удааширдаг. Харин гадил жимсэнд цусанд агуулагдах холестерины хэмжээг бууруулах фитостерол гэх бодис агуулагддаг юм. Гадил идсэнээр та цусны судсаа "цэвэрхэн" байлгах боломжтой.

6. Эрүүл ходоод

Ходоодны шархлаатай хүмүүст эмч нар гадил жимс идэхийг зөвлөдөг. Мөн ходоодонд нь улайлт үүссэн, шархлаа болох магадлалтай хүмүүст ч ийм зөвлөгөө өгдөг. Учир нь ходоодны ханыг хамгаалах салстын ялгарлыг дэмжих бодис гадил жимсэнд агуулагддаг байна.

7. Эрч хүчний эх ундарга

Аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг учир гадил жимс нь мөн эрч хүчний эх ундарга юм.

8. Өөдрөг бодол

Гадил жимс нь аз жаргалын даавар "дофамин" агуулдаг. Мөн В-гийн төрлийн хэд хэдэн аминдэм ч агуулдаг. Ингэснээр мэдрэлийн тогтолцоонд "эерэг" нөлөө үзүүлж, таны сэтгэл санааг өргөх болно. Хэрэв та сэтгэлээр унасан, уурлаж бухимдсан бол гадил жимс идэхийг зөвлөж байна.

9. Чихрийн шижинтэй тэмцэнэ

Тропикийн энэхүү жимсэнд резистент цардуул агуулагддаг. Ингэснээр 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст "эерэг" нөлөө үзүүлнэ. Гэхдээ "ногоон" гадиланд тус цардуул ихээр агуулагддаг. Ногоон гадиланд 12.5 грамм цардуул агуулагддаг бол боловорсон гадиланд - 5 граммаас ч бага хэмжээгээр агуулагддаг байна.

ЯМАР ӨНГӨТЭЙ ГАДИЛ ЖИМС БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ БЭ? | Control.mn

10. Гоолиг бие

Резистент цардуул нь түүнчлэн бие организмд өөхөн давхарга үүсэхээс сэргийлэх ач тустай. Тиймээс илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүст гадил жимс идэхийг зөвлөж байна. Хоногт 10 грамм резистент цардуул шаардлагатай. Тиймээс боловсроогүй ногоон гадил хоногт нэгийг идэхэд хангалттай. Мөн давхар дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй.

Хэрэглээ

Өдөрт 2 ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад маш сайн гэдэг нь нотлогдсон. Эрдэмтдийн үзэж буйгаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг аж.

Гадилны хальсан дахь төрөл бүрийн эрдэс бодис нь арьсыг эрүүл байлгах сайн бүтээгдэхүүн болдог. Хальсны дотор талаар нүүр, хүзүү, гараа үрээд үзээрэй. Арьсыг чийгшүүлж, үрчлээнээс хамгаалахаас гадна псориаз, батга, үүг арилгах үйлчилгээтэй гэнэ. Мөн наранд түлэгдсэн арьсыг эмчилж, бие дээрх шарх сорвийг арилган, хөхрөлтөөс сэргийлдэг. Ялаа шумуулд хазуулсан үед гадилны хальс тавибал үрэвслийг намдаана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.