
БНХАУ үүний тулд цэргийн сүр хүчээр дарамтлах арга замыг илүүд үзэж байгаа бөгөөд урьд өмнө нь ч ийм алхам хийж байсан. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Хятад улс БНАСАУ-ын хилийн заагт орших Бэгдү уулын орчимд 100 мянган цэрэг оролцуулсан асар том цэргийн сургуулилтаар дайны өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүс нутгийн орон зайд ажиллах тактикийн төлөвлөгөөний хувилбараа боловсруулсань тодорхой болсон. БНХАУ зөвхөн хуурай замын цэргийн сургуулилт бус, тэнгсийн цэргийн сургуулилтад онцгой анхаар ч байгаа. Энэ нь Солонгосын хойгоор зогсохгүй маргаантай байгаа газар нутагт байлдааны үйл ажиллагаа явуулж болох бүх талын нөхцөл бололцоог тодруулахад илүү ач холбогдолтой. Энэ бүх далд бодлого төлөвлөлтийг харин Солонгосын хойгийн хурцадмал байдлаар халхавчлах аятайхан боломж байж болох юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн саяхан Зүүн Азид, Хятадаас бусад холбогдох улсуудад хийсэн айчлал чухам Солонгосын хойг, маргаантай газар нутгийн асуудлаар зөвшилцөж, шийдвэр гаргах зорилготой байсан.
Нэг талаас АНУ, БНСУ, Япон нэгдсэн гурвал, мөн газар нутгийн маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгисийн улс орнууд нэмэгдэж Хятадын бодлогыг эсэргүүцэн босох учраас тус улс цэргийн чадавхаа аль болохоор өргөн харуулах шаардлага тавигдаж байгаа нь илэрхий. Умард Солонгосын цэргийн сургуулилт, цөмийн зэвсэгийн сүрдүүлэг зэрэг нь нөгөө талаас Хятадтай үгсэн хэлцсэн, энэ зорилгын нэг хэсэг болж ч мэдэх юм.
Умард Солонгосын цэргийн сургуулилтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдэл гаргаж, өнгөрсөн сарын 15-ны өдөр осолдсон “Sewol” хөлөг онгоцтой хамт живсэн зорчигчдыг хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хэ Умард Солонгосын цэргийн сургуулилтыг өдөөн турхирсан явдал гэж мэдэгдээд цөмийн туршилт хийж, пуужин харвасан тохиолдолд хариу гал нээх тухай анхааруулжээ. Энэ бол урьд өмнө аль болох эв зүйгээр зохицуулах арга зам хайж ирсэн Өмнөдийнхөний хувьд хатуу байр суурьтай мэдэгдэл боллоо.
Тэртээ дөч гаруй жилийн өмнө 1972 оны энэ өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Жон Хе тус улсын тагнуулын газрын дарга Ли Ху-Ракт Умардад нууцаар очиж хоёр Солонгосын хэлэлцээрийн гэрээ байгуулах тусгай даалгавар өгч байсан түүхтэй, харин одоо түүний охин ерөнхийлөгч болсоны нүүрэн дээр уг тэмдэглэлт өдрийг угтсан өдөөн хатгалт өгөхөөр Умардынхан цэргийн сургуулилт эхлүүлсэн нь тодорхой мэт.

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(109.23.35.223) 2014-05-02 06:44xyatad ulas, ni zugeer neg novsh ymaa
Хариулах
Зочин
(202.126.91.153) 2014-05-01 22:20Хятад улсын цэрэг арми, түүнийгээ үндэслэж хөгжүүлсэн шинжлэх ухааны өндөр технологтой нь бол маргах аргагүй үнээн. Гэхдээ энэ технолгийн цаана нь Хятадууд өөрсдөө зохиосон юм гэвэл байхгүй ээ эээээээээ......үзээд өгөе ч гэсэн байхгүй. Яахав зүгээр манай улс мэтийн жижиг улсыг бол сүр үзүүлж далайлгаж чадна байх гэж бодож байна. Гэхдээ түүхэндээ Хятад улс бусадтай дайтаад Ялж байсан түүх байхгүй л дээ. Ирээдүйд ч гэсэн энэ талын эерэг хандлага ажиглагдахгүй байгаа.
Хариулах
Зочин
(58.184.141.36) 2014-05-01 19:41ter sewoliin zorchigchidiig haih ajillagaa enenees bolj zogsoogui shuu. 11udriin tursh idewhtei ajilsan ch amid zorchigch negiig awarch chadaagui bugd ami uregdsen bolohoor
Хариулах