Олсон чинь биш хэмнэсэн мөнгө чинь чамайг баян болгоно

Twitter Print
2020 оны 04-р сар 05-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

1. Хамгийн эхлээд ядуу байх мөнгөгүй гэдэг бол 2 өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуу байх гэдэг үүрдийнх харин мөнгөгүй байна гэдэг түр хугацааных. Энэ нь бид хичнээн мөнгөгүй байсан ч баян болж болно, мөнгөгүй хүн ядуу эсвэл баян хоёрын аль нь болохоо өөрөө шийдэж болно гэсэн үг юм.

2. Номны нэгдүгээр бүлэг нь “Баян хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй” гэдэг нэртэй. Үүнийг тайлбарлахдаа “ажил бол урт хугацааны асуудлыг шийдэх богино хугацааны шийдэл” гэж бичжээ. Мэдээж ажил хийх хэрэггүй гэсэн үг биш. Гол нь зөвхөн ойр зуур хэрэглээд дуусах мөнгөний төлөө ажиллах биш тэр ажлаас сурах зүйл байх хэрэгтэй гэсэн санаа юм.

3. Өөрийнхөө бизнесийг эрхлэх тал дээр нухацтай бодож эхэл. Эхлээд байнга мөнгө орж ирдэг зүйлтэй бол. Тэгсэн цагтаа л тэр мөнгөөрөө үнэтэй зүйл худалдаж авах талаар бод. Хэдэн төгрөг олдог чинь чухал биш. Олсон мөнгө чинь биш хэмнэсэн мөнгө чинь чамайг баян болгоно.

4. Бидэнд байж болох хамгийн үнэтэй зүйл бол бидний тархи юм. Хэрвээ тархиа сайн хөгжүүлсэн байх юм бол мөнгө аяндаа олдоно.

5. Ялагчид ялагдахаас айдаггүй, харин ялагдагчид айдаг. Ялагдал, бүтэлгүйтэл бол амжилтанд хүрэх үйл явцын нэгээхэн хэсэг юм. Ялагдал, алдаанаас татгалзана гэдэг амжилтаас татгалзаж байна гэсэн үг.

6. Мөнгөний хамгийн чухал хууль бол: “Эхлээд өг, тэгээд дараа нь чи авах болно.”

7. “Би чадахгүй”, “Би авч дийлэхгүй” гэх мэт үгнүүд нь тархийг чинь хааж орхино. Харин “Би яавал хийж чадах бол?” гэсэн бодол нь олон боломжуудыг нээж чамд урам зориг оруулаад зогсохгүй мөрөөдөлтэй болгодог.

8. Бидний амьдрал бидний боловсролоос илүүгээр бидний сайн муу зуршлуудаас хамаардаг.

9. Мөнгөгүй байх нь чиний сурч боловсрохгүй байх шалтгаан болох ёсгүй. Үнэтэй цайтай зүйлд биш мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хий.

10. Хулгайч айлд ороод ээмэг бөгж, цахилгаан хэрэгсэл зэргийг л тонохоос биш хэзээ ч ном хулгайлдаггүй. Бидний ихэнхи нь үүнээс ялгаагүй ядуухан сонголтыг хийж байдаг. Хүмүүсийн 90 хувь нь телевиз худалдаж авдаг ч 10 хүрэхгүй хувь нь л өөрийгөө хөгжүүлэх ном худалдаж авдаг.

11. Мөнгөний төлөө хөлсөө урсган хамаг хүчээрээ ажиллах гэдэг бол хүмүүс агуйд амьдардаг байсан үеийн хуучирсан ойлголт. 

12. Зээлийг ашигтайгаар ашиглаж болно. Гэхдээ битгий төлж барахгүй бодлогогүй өрөнд ор. Зарлагаа байж болох хэмжээгээр багасга! Эхлээд мөнгө орж ирдэг зүйлтэй бол дараа нь мөнгө үрэх талаар бод!

13. Толгой дотор чинь юу байгаа нь гаран дээр чинь юу байхыг тодорхойлно.

14. Хамгийн эцэст нь баян чинээлэг болох түлхүүр нь олсон мөнгөө байнга орлого орж ирдэг зүйл болгож хувиргах чадвар юм. Өөрөө мөнгөний төлөө биш мөнгөө өөрийнхөө төлөө ажилладаг болго!

Я.Ууганбаяр 

Баян аав, ядуу аав номоос... 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.