
Путиныг авлигач бөгөөд хувьдаа асар их хөрөнгө хураасан ялзарсан хүн хэмээн баруунд түүнийг байнга муулж байдаг. Энэ зэмлэлийг түгээгч нар түүний талаар ямар нэгэн баримт гаргаж ирж тавьж чададгүй, харин Путин ялзарсан хүн биш гэдэг баримт бидэнд бага сага бий.
Надад Шарон Теннисон гэх эмэгтэйн дурсамж их сонирхолтой санагдсан юм. Теннисон тэрбээр АНУ-ын Иргэдийн Санаачлага Төвийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч хүн бөгөөд СССР болон Орост сүүлийн 30 жил ажиллаж амьдарч байгаа хүн. Ажиллах хугацаандаа тэрбээр Путинтай нэг биш удаа уулзаж учирч явсан бөгөөд мөн Путинтай хамтран ажиллаж байсан Америкийн олон төрийн албан хаагч болон бизнесменүүдтэй танил нэгэн. Теннисоны хэлж байгаагаар хэн нэгэн (Америк) албан хаагч “Бүдүүлэг хэрцгий юмуу эсвэл муу муухайгаар өнөөдөр Барууны хэвлэл мэдээлэлээр Путины талаар бичээд байгаа шиг зүйлийг би хэзээ ч сонсч байсангүй” гэсэн юм.
Теннисон 1992 онд Владимир Путинтай уулзсан дурсамжаа өөрийн блогтоо ингэж дурссан байдаг.
""Би бас миний хэдэн нөхөд Путиныг ерөнхийлөгч болно гэж зүүдлээ ч үгүй байхад буюу 1990-ээд онд Санкт-Петербургт ажиллаж байхад нь мэднэ...Хоёр улсын хооронд хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулах гэж нэлээн олон жил ажиллаж байсан үе..Тэгээд шинэ хөтөлбөрийн талаар санаа надад төрсөн юм. Тухайн үед Марейнский Хотын Захиргаанд очиж гарын үсэг авах шаардлагатай болсон тул цаг авч уулзахаар болов. Жижигхэн умгар бөгөөд уйтгартай өрөөнд цэвэрхэн боловч онцийн содон төрхгүй бор пиджак өмссөн залуу сууж байв. Тэд биднээс хүрэлцэн ирсэн шалтгааныг маань асуусан. Бидний хөтөлбөрийн санааг маш няхуур анхааралтай уншиж сууж байгаад биднээс маш ухаалаг асуулт асууж эхлэв. Миний хариулт бүрийг анхааралтай сонсож дуусаад хамааралтай удаах асуултаа асууж байв. Надад төрсөн сэтгэгдэл гэвэл худал үнэн марзан яриа өрнүүлж тун удахгүй Америкчуудын хүсэлтийг хүлээж аваад харин оронд нь янз бүрийн хувийн сонирхол авилга тулгадаг хуучин Зөвлөлтийн хүнд сурталтануудаас арай өөр хүн болох нь анзаарагдаж эхлэв. Энэ төрийн ажилтан харин нээлттэй, гярхай, мөн сэтгэл хөдлөлгүй хүн байсан.
Цаг гаруйн хугацаанд маш боловсон асуулт асууж мөн хариулт өгч байгаад бидний энэ саналыг хуульд нийцэж байгаа эсэх талаар тунгааж бодсоны үндсэн дээр энэ тохиолдолд бидний тэрхүү санал хуульд нийцээгүй байна гэж тэрбээр хэлсэн юм. Тухайн саналын хэд хэдэн зөв зүйтэй хэсгийг саашааж онцлов. Тэгээд бид өндөрлөж биднийг хаалгаар үдэж өгсөн юм. Гадагш гудманд гараад явж байхдаа өөрийн хамтран ажилдаг хүндээ "Володя, би АНУ-руу үнэ төлбөргүй аялуулах эсвэл гар цайлгах мөнгө нэхээгүй Оросын төрийн ажилтантай анх удаа уулзаж үзлээ" гэсэн юм. Түүний нэрийн хуудсыг гаргаж нарны гэрэлд харахад - "Владимир Владимирович Путин гэж байлаа"”
1992 онд болсон энэхүү уулзалт дээр Владимир Путин өөрийн үүргийг нэр төртэй мэргэжлийн үүднээс гүйцэтгэж харин бусад төрийн албан хаагч нар шиг ямар нэгэн шан харамж Теннисоноос зөвхөн энэ тохиолдолд нэхээгүй байж бас болох.
Теннисон 2000 оны хооронд өөрийн байгууллагыг дүүргэж гарсан маш олон төгсөгч нартайгаа уулзаж ярилцдаг байсан бөгөөд түүний хамгийн сүүлчийн асуулт нь үргэлж "Та нар тэгээд шинэ ерөнхийлөгчийнхөө талаар ямар бодолтой байна?" гэдэг байлаа. Түүний тэмдэглэснээр:
""Тухайн үед шинээр бизнесийн гараагаа эхлэж байсан хүмүүс төрийн ажилтануудыг маш их үзэн яддаг байсан ч, харин түүний (Путин) талаар хэн нь ч муу зүйл хэлдэггүй байлаа, дийлэнх нь "Путин миний бизнесийг хэдэн жилийн өмнө бүртгэж авсан"" л гэдэг байлаа. Харин миний дараагийн асуулт үргэлж "Чамаас ямар шан харамж тэр авсан вэ?" гэж асуудаг байв. Тэд бүгд "Путин биднээс юу ч аваагүй" гэж хариулдаг байлаа. Нэг төгсөгч маань "Путин дээр л очиж бид компаниа бүртгүүлдэг байлаа учир нь Марейнскийд ажилдаг бусад төрийн ажилтанууд бүгд суудал дээрээ л хагартлаа баяждаг байсан үе " гэсэн юм.
Мөн Теннисон тухайн үед АНУ-ын Ерөнхий Консул байсан Жак Госнелл болон Владимир Путины хооронд болсон явдалын талаар ингэж өгүүлэв. Госнелл нь олон хөтөлбөр дээр Путинтай цуг ажилсан хүн байв. 2001 онд Путины эхнэр Людмила аюултай авто осолд орж маш хүнд байхад нь Путинд хэлэлгүй Госнелл өөрийн санаачлагаар Финланд улсад Людмила-г эмчлүүлэхээр бүх зүйлийг зохицуулсан байв, учир нь тухайн үед Оросын эрүүл мэндийн салбар тааруу байсан үе. Тэгээд энэ талаар Госнелл тун удалгүй Путинд хэлэхэд тэрбээр түүний маш нухацтай бөгөөд энэрэнгүй санал тавьсанд талархал илэрхийлж харин түүний саналыг хүлээж авч чадахгүйгээ тайлбарлаж, миний эхнэр бусад Оросуудтай адил Орос орондоо эмчлүүлэх болно гэж хэлсэн гэдэг.
Мөн Теннисон тухайн үед Путиныг таньдаг байсан нэлээн олон Америкийн төрийн албан хаагч нарын дурсамж яриаг хуваалцсан байна. Тэдгээрийн нэг болох Стратеги ба Олон Улс Судлалын төвийн өндөр албан тушаалтан Путинтай маш ойр ажиллаж байсан бөгөөд Теннисонд дурсахдаа Путинтай хамтран хийж байсан бидний ажлын аль нь ч миний хардлага сэрдлэгийг төрүүлж байгаагүй бөгөөд харин АНУ-ын хэвлэл мэдээлэл дээр түүнийг буруутгаж харлуулж бичиж байгаа нь шудрага биш ба хэлмэгдүүлэлт юм гэв. Мөн өөр нэгэн албан хаагч Путины талаар дурсахдаа “ ямар нэгэн авлига, дарамт түүний зүгээс бидэнд ирж байгаагүй харин хүндлэл мөн тусархуу зан л ажиглагдаж байсан” гэсэн юм. Мөн АНУ-ын Төрийн Департментад ажилладаг байсан албан хаагч Теннисонтой цуг Оросын тухай радио хэлэлцүүлэгт нэг удаа оролцсон байна. Тэр хоёр ярилцаж байх зуураа Теннисон “Сониноос би Путинтай уулзаж учирч байсан маш олон хүний талаар мэдээлэл хуримтлуулж заримыг нь бүр хэдэн жилийн хугацаанд цуглуулж байна, тэд нар бүгд Путины талаар ямар нэгэн сөрөг зүйл мөн авлига авч өгч байсан баримт байхгүй гэдэг байлаа” гэж хэлэв. Хариуд нь Төрийн Департментийн тэр ажилтан бодох юмгүйгээр шууд л “хэн нэгэн Путины эсрэг ямар нэгэн авлигын баримт гаргаж ирж одоог хүртэл чадаагүй" гэж хариулав.
Теннисон өөрийн сэтгэл судлаач Орос найз болох Лена-гаас Путины талаар сонирхолтой зүйл олж мэдэв, учир нь Лена бол Путинтай нэг сургуульд суралцаж байсан хүн. Путины талаар Лена дурсахдаа “тэр ядуу айлын хүүхэд, бие хамгаалах урлагаар хичээллэдэг мөн тоглоомын талбай дээр дээрэлхүүлж зодуулж буй хүүхдүүдийг хамгаалдаг жаалхүү байсан” гэж дурссан юм. Теннисонд ямар учраас Путин том болоод КГБ-д орсон талаар Лена ингэж тайлбарлав:
“Тэр эх оронч үзэлтэй байсан тул ахлах сургууль төгсөөд л КГБ-д бүртгүүлсэн ч түүнийг хүлээж аваагүй юм, учир нь түүнийг их дээд сургууль төгс гэж буцаасан. Тэрбээр хуулийн сургууль дүүргэж дахин шалгалт өгөөд тэнцэж орсон. Тухайн үед бид КГБ-ээр бахархадаг байсан бөгөөд тэнд ажилладаг хүмүүс эх оронч бас манай улсыг аюулаас хамгаалж байдаг гэж бид бүгд боддог байлаа. Энэ байгууллагад ажиллах нь энгийн бөгөөд байдаг зүйл л гэж боддог байлаа даа”
Америкийн залуус 2001 оны 9 сарын 11-ний алан хядагч нарын халдлагын дараа эх орончоор улс орныхоо төлөө зүтгэх дүүрэн хүсэл тэмүүлэлээр Америкийн цэрэгт бүртгүүлсэнтэй ижил Путин ч гэсэн КГБ-д анх ажилд орсон байж магадгүй юм.
Би Теннисоны нийтлэлийг үзэхээсээ өмнө Путиныг ямар нэгэн байдлаар авлига авч ялзарсан байх ёстой гэж боддог байсан ч түүний нийтлэл намайг гайхшруулж орхисон. Теннисоны бичсэн нийтлэл дээрэлхүү хүн биш харин эсрэг дүр зураг буулгав: Путин дээрэлхүүлж байгаа хүүхдүүдийг өмөөрдөг; 2001 оны 9 сарын 11-ний алан хядагч нарын халдлага болсоны дараа Америкийн залуус цэрэгт явсан шиг Путин ч яг ижил тэмүүлэлтэй КГБ-д оров; Путин төрийн албан хаагч байхдаа авлига авдаггүй байв; Төрийн албан хаагч байхдаа Путин найрсаг тусархуу хүн байв; Эхнэр нь авто осолд орсон үед Путин тусгай хангамж хүссэнгүй...Теннисоны энэ мэт дурсамжууд улстөрчдийг хардаг миний тогтсон бодлыг эвдэж орхив. Магадгүй Владимир Путин улстөрчийнхөө хувьд маш өвөрмөц онцгой үзэгдэл байж юуны магад.
1990-ээд оны сүүлээр Путинтай харьцаж байсан бас нэг хүн бол Билл Клинтон юм. Энд 2013 онд CNN-ний Пиерс Моргантай хийж буй ярилцлагадаа тэрбээр Владимир Путины талаар “бидэнтэй хийсэн бүх амлалтандаа тэр хүрсэн” гэж хэлэв (жич: youtube видео “Bubba says Putin can be trusted”)
Зохиолч Катерине Бравн номондоо Путины талаар:
“Путин гэх шулуун шудрага, ажилч хичээнгүй араншинтай хүний замналд мөнгөнд дуртай гэх ямар нэгэн байдал ажиглагдаагүй, биеийн жаргал цэнгэл тансаглалд дуртай Гоёринг шиг хүн тэр биш” гэжээ.
Бараг мартагдах шахуу болсон бас нэгэн үйл явдалын талаар олж мэдээд миний Путины талаарх эргэлзээ арилах шахуу болсон юм.
КУРСК ШУМБАГЧИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ
2000 оны 8 сарын 12-нд ойрын арван жилд болж байгаагүй Оросын тэнгисийн хүчний хээрийн сургууль болж байхад Оросын шумбагч Курск живж улмаар 118 хүний амь Баренцийн далайн ёроолд үрэгдсэн явдал. Харилцаа холбоо тасарч тэнгисийн цэргийн төөрөлдсөн мөн үр дүнгүй аврах ажиллагааны дараа 8 сарын 22-нд Путин өөрийн биеэр Мурманск мужийн Видаяво тосгонд хүрэлцэн очиж Курск хөлгөнд амиа алдсан тэнгисийн цэргүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан явдал байлаа. Уулзалт томоохон хурлын танхимд зохион байгуулагдаж индэр дээрээс Путин яахаас ч буцахгүй болж хилэгнэсэн хэдэн зуун ар гэрийнхэнтэй нүүр тулсан юм. Эцсийн найдлагаа тавьж сайхан мэдээ сонсох гэж арга ядсан энэ хүмүүс дээр аймшиггүйгээр ирж уулзаж байгаа Путиныг зарим сэтгүүлч сурвалжлагч нар гайхаж байв. Харин цэргүүд авралгүй болж, тэд нарын амийг нь аврах онолын ямар ч боломж байхгүйг Путин мэдэхийн дээдээр мэдэж байлаа.
Цугласан олонд итгэл найдвар өгч худал амлахын оронд Владимир Путин үнэнийг хэлэхээр шийдсэн байв, тэрбээр:
“Манай болон гадны ямар ч тусгай аврах ангийнхан 8-дугаар хэсэгт хүрч өргөж гаргах боломжгүй болсон. Би та бүхэнд олон юм яриад зугтаж гарч болох ч би өөрийн хэлсэн үгэндээ эзэн болж үүрэг хариуцлагаа үүрнэ. Нөхцөл байдал яг ямар байгааг үнэнээр нь та бүхэнд хэлж байна. Гашуун үнэн бол ийм л байна” гэв.
Энэ явдал эр хүний шудрага шулуун байдал эр зоригыг хэмжиж харуулсан явдал байлаа. ОХУ-ын ерөнхийлөгч хэдий ч тэрбээр энгийн нэгэн улстөрч байсан бол энэ таагүй байдлаас ямар нэгэн шалтаг хэлж өөрийн төлөөний хүнийг явуулж ерөнхийлөгчийн үгийг дайж мөн хэрхэн их санаа тавьж, бас зоригт хөвгүүдийнхээ төлөө зальбирч байгаагаа уламжилж улмаар байдал намжтал нуугдаж болох л байлаа. Харин тэрхүү тэнгисийн цэргүүдийн ар гэрийнхэний сэтгэлийн шаналал улаан гал шиг дүрэлзэж байхад нь өөрийн биеэр хатуу бөгөөд таагүй үнэнийг биечлэн очиж хүргэсэн билээ.
Энэхүү явдалаас хойш Путин гэх зарчимч бөгөөд шудрага хүний имиж олонд мэдрэгдэж эхлэв. Энгийн нэг улстөрч ямар байдаг талаархи олон түмний бодол өөрчлөгдөж эхлэв. Путин улстөрийн тоглоомонд дургүйгээ нуудаггүй бөгөөд харин өөрийгөө энгийн төрийн зүтгэлтэн гэж тодорхойлдог байж болох. Нэг ярилцлаганд тэрбээр сонгуулийн кампанит ажил явуулж эрх мэдлийг авдаг байдалд таагүй хандадгаа ингэж цухуйлгав:
“Хэн нэгэн чадахгүй зүйлээ амлаж хүмүүсийг хуурч болно... тэгвэл чи юу амлаж байгаагаа мэдэхгүй тэнэг эсвэл санаатайгаар худлаа ярьж байнаа гэсэн үг” гэв.
Энэ үг миний улстөр болон ихэнх улстөрчдөөс хүсэмжилдэг өөрийн маань бодолтой яг таг таарч байв. Ерөнхийдөө Путин төрийн эрх мэдлийг маш няхуур болгоомжтой авч үздэг нь ажиглагдав. 2005 онд түүний Холбооны Дум-д төрийн эрх мэдлийн талаарх Иван Иллян-ий философийг иш татаж хэлсэн үгэндээ:
“Аливаа төрийн эрх мэдэл нь хүн-сүнс ба түүний оюун санаа, хүнд-сүнсэнд байх хайр энэрэл, эрх чөлөө ба сайхан сэтгэлийг хянаж бас дарангуйлж болохгүй. Аливаа төр өөрийн иргэдээс итгэл үнэмшил, зальбирал, хайр энэрэл, ёс журам ба хатуу итгэл үнэмшлийг шаардах эрх байхгүй. Мөн шинжлэх ухаан, шашны итгэл үнэмшил ба урлаг соёлын бүтээлч байдлыг хянаж зохицуулж болохгүй...Мөн ёс суртахуун, гэр бүл ба өдөр тутмын хувийн амьдралд хутгалдан оролцох ёсгүй ба, гагцхүү онцгой шаардлага тулгарсан нөхцөлд ард иргэдийн эдийн засгийн санаачлага болон бүтээлч хөдөлмөрт оролцож болно” гэсэн байна. (орч: soul гэж хүн бас сүнс юм.)
Улстөрчдийн хувьд хүн-сүнс ба оюун санаа гэх мэтийн талаар ярих, мөн “дотоод хайр энэрэл”-ийн талаар бусад улстөрчид хуран цугалсан газар ярьдаг нь ховор байх, хэдий тийм ч Путины улстөрийн манлайлалд энэ санаанууд байнга гарч ирдэг болно. Оросын Газарзүйн 15-дугаар Их Хурал дээр дараах үгийг мөн хэлсэн байна:
“Ерөнхийдөө, хайр бол амьдралын болон оршихуйн бүх утга учир юм. Гэр бүлээ, үр хүүхдээ, эх орноо хайрлах. Энэ бол маш өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд бидний үйлдэлийн ундарга нь хайр байх ёстой” гэж.
Путиныг муулж харлуулсан мэдээ мэдээлэлд дассан барууны нэгэнд эдгээр бүх зүйл итгэхэд бэрх байж болох. Бид (барууныхан) бол түүнийг КГБ-ийн тагнуул мөн өөрийг нь шүүмжилсэн хүмүүс болон улстөрийн өрсөлдөгчөө захиалгаар алуулдаг л гэсэн ойлголттой бөгөөд дэлхийн хамгийн баян хүн болж чадсан гэх мэт маш олон сөрөг “баримт”-ийг л сонсож байдаг бөлгөө.
Барууны ихэнх хүмүүс тэр дундаа оюунлаг хэсэг нь Оросын талаар сонсдог мэдээ мэдээлэл гуйвсан мөн тэдний тогтсон ойлголт худал бөгөөд буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байж болохыг би ойлгож байна. Тухайн улсын талаар өдөр бүр сонсч тухайн улсын ерөнхийлөгчийн талаар тодорхой дүр зураг ойлголттой болсон Барууныхан энэхүү нийтлэлийг маань гуйвж дайвж нэг талд үйлчилсэн зүйл бичиж гэж ойлгох байх. Хэрвээ тийм аваас мөн тийм олон баримт байгаа бол магадгүй бид олж авдаг мэдээллийн эх сурвалж ба шалтгааныг дахин нэг шалгахад гэмгүй биз.
Нийтлэлийг бичсэн: Alex Krainer
Орчуулсан: А.Ариунболд
Зочин
(202.70.44.238) 2014-05-02 11:00zov sh dee er hvn demjij bn
Хариулах