Тачаангуй эмэгтэй өөрөө өөртөө таалагддаг

Twitter Print
2023 оны 05-р сар 30-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ТАЧААНГҮЙ БАЙДАЛД БИ ДУРТАЙ

Шалиг завхай ханхалсан тачаангуй байдалд биш, харин эмэгтэй хүний зан характер, цусанд нь шингээтэй байдаг төрөлхийн, жинхэнэ тачаангуй байдалд би дуртай. Энэ бол эмэгтэй хүний эргэн тойрон дахь энерги бөгөөд түүнийг нь чи хамаг биеэрээ мэдэрнэ.

Тачаангуй байдал гэдэг брендийн хувцас биш. Энэ бол төрөлхийн “вкус” бөгөөд стиль. Энэ бол өөртөө итгэх итгэл. Тачаангуй эмэгтэй өөрөө өөртөө таалагддаг. Түүнд гүн декольте (захны ухлаадас), мини банзал өмсөх шаардлага байхгүй. Хэний ч харц булаам тэгш сайхан хөл, хөхтэй байсан ч тачаангуй байдал нүцгэн биетэй огт хамаагүй. Энэ бол нүдний харц, дууны өнгө, онцгой ген юм. Энэ бол оюун ухаан хэмээх ямар ч мөнгөөр авч болдоггүй тансаг байдал.

Тачаангуй байна гэдэг нь хэний ч өмнө үл ганхах байр суурьтай байхын нэр. Тачаангуй байдал бол эрх чөлөө. Энэ бол дахин давтагдашгүй, байгаагаараа байхын нэр. Энэ бол урлаг. Энэ бол үүлдэр. Энэ бол амьдралын стиль. Энэ бол аура. Тачаангуй эмэгтэй хэнээс ч хараат бус. Тэрээр хэнийг ч дуурайдаггүй, хүмүүс л түүнийг дуурайдаг. Тэрээр бусдад таалагдахыг боддоггүй, тэгсэн тэгээгүй сонирхлыг нь татдаг.

Тэрээр босоо захтай цамц өмссөн байхдаа ч, бороонд норчихсон байхдаа ч, нойрмог байхдаа ч, ядарчихсан байхдаа ч, хоол хийгээд зогсож байхдаа ч дур булаам. Биеийн хөдөлгөөн, нүдний харц, толгойгоо эргүүлж буй байдал, дууны өнгө гээд бүхий л зүйлээс нь яаж ч дуурайж болдоггүй дотоод ид шид, хими мэдрэгддэг. Тачаангуй байдал үрчлээс, сорви, мэнгэ, сэвх, төгс бус бие галбир. Мөн энэ бүхнийг маш дэгжнээр авч явах чадварт байдаг юм.

“Тачаангуй байдал гэдэг нь нууж хааж болдоггүй зүйл болохоос биш, ямар ч хамаагүй аргаар дэлгэн харуулахыг хичээдэг зүйл биш”

- Мужской взгляд /Эрэгтэй хүний харах өнцгөөс/

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.91.71) 2014-05-03 17:58
      • 0
      • 0

      Oyu-tolgoig erunhiid ni tawiad tuuchihsan yum bish vv?Bayartsogt,Bayar,Zorigt,Sv Batbold,Gansvh zereg luiwarchid l ashig olson baij magadgvi! Mongol ulsad yamar ch ashiggvi bolj baih shig baina!!!

      Хариулах