Жирэмсэн үед баримтлах дэглэмүүд - Зөв хооллолт

Twitter Print
2022 оны 12-р сар 12-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

ЖИРЭМСЭН ҮЕД БАРИМТЛАХ ДЭГЛЭМҮҮД - ЗӨВ ХООЛЛОЛТ

Зөв хооллох, сэтгэл санаа тайван байх нь үр хөврөл, ургийн хэвийн өсөлтийг нөхцөлпүүлж, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлнэ.

-Уураг нь хүүхдийн эд эрхтэн бүрэлдэх, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй.

Yхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ,өндөг, вандуй, самар зэрэг нь уураг ихтэй байна.

-Өөх тос: Амьтны гаралтай өөх тосыг бага хэрэглэж, ургамлын гаралтай өөх тосыг ахиу хэрэглэнэ.

-Амин дэм нь ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйлс /жимс ногоо/ сүү загас, цагаан идээнд ихээр агуулагдана.

ТӨМӨР ФОЛИЙН ХҮЧИЛ НЭМЭЛТЭЭР ХЭРЭГЛЭХ

Жирэмсэн байх хугацаанд төмөр, фолийн хүчлийг нэмэлтээр авах шаардлагатай. Төмөр нь цусны бүтэц, төлжилтөнд голлох үүрэг гүйцэтгэж, цус багадалтаас сэргийлнэ. Цус багадалт нь эхчүүдэд жирэмсний явц, төрөх үе, төрсний дараа үед олон олон хүндрэл дагуулдаг. Харин фолийн хүчил нь хүүхдийн тархины өсөлт хөгжилд оролцдог.

ХЭТ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ

Жирэмсэн үед хоолны дуршил өөрчлөгдөж гэнэт амтлаг зүйлд дурлах, хордлоготой үе дуусаны дараа хоолны дуршил огцом нэмэгддэг хүмүүс байдаг. Түүндээ захирагдаад идээд байвал биеийн жин хэт нэмэгдэнэ. Ургийн хөгжилтэй холбоотойгоор тохиромжтой байдлаар биеийн жин нэмэгдэж байх нь зайлшгүй шаардлагатай боловч хэт таргалах нь төрөх үед хүндрэл дагуулах эрсдэлтэй.

Хоолны найрлага, идэх давтамж, амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөндөө анхаарч биеийн жингээ хянах нь зүйтэй.

Биеийн жингээ тогтмол үзэж, хяналтын эмчийн зөвлөснийг баримтлаарай. Хүүхдээ хөхүүлэх нь зөвхөн хүүхдийн өсөлт бойжилтад сайн төдийгүй төрсний дараах таргалалтаас сэргийлнэ. Ингэхдээ тос, нүүрс ус ихтэй хоол хүнсийг хэтрүүлэхгүй байх ба витаминлаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй, харин хөхүүлээгүй тохиолдолд жирэмсэн болохын өмнөх үеийнхээ хэмжээгээр хоолловол зохистой. Жирэмсэн болохын өмнө тарган байсан хүний хувьд жирэмсэн болсны дараа ч өдөрт авах калорийг нэмэхгүй байх хэрэгтэй.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Жирэмсэн үед биеийн тамирын дасгалуудыг тогтмол хийвэл төрсний дараа бие махбод эргээд хэвийн байдалд хурдан орно.

ХУВЦАСЛАЛТ

Чөлөөтэй, цэвэрхэн, зөөлөн, хөвөн даавуун хувцас өмсөнө. Жирэмсний цээживч болон зориулалтын хөхний даруулга хэрэглэснээр хөх томрох болон хөхний товч хөгжихөд саад болохгүй. Бүсэлхий, хөл барьсан хувцас өмсөхгүй байх ба өсгийгүй зөөлөн ултай гутал өмсөнө.

ДАРУУЛГА БОЛОН СОЙЛТ ХЭРЭГЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Жирэмсэн үедээ ажиллах, хөл дээрээ удаан зогсох үед хэтрүүлэн жин нэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа, аарцаг болон нуруунд ачаалал ирж байвал сойлт хэрэглэнэ. Даруулга нь гэдсийг дулаан байлгах, нуруу өвдөхөөс сэргийлэх, гэдэс хэт сунаж арьс язрахаас сэргийлэх, аарцаг дахь ачааллыг багасгах зэрэг ач холбогдолтой.

ЖОЛОО БАРИХ АЯЛАХ

Жирэмсэн үед жолоо барих нь зохисгүй бөгөөд стресс нэмэгдүүлэх, гэдэс хатуурах зэрэг сөрөг нөлөөтэй тул аль болох урт хугацаагаар жолоо барихгүй байвал зохистой. Жирэмсний 36 долоо хоногтойгоос хойш аялах, хол явахаас зайлсхийх ба төрөх эмнэлгийнхээ харьяа газарт түүнээс өмнө шилжиж хяналтанд орсон байвал зохистой.

ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Хавагнах, доошоо цус гарах, гэдэс өвдөх, халуурах, гүйлгэх, удаан хугацааны өтгөн хаталт, ердийнхөөс ялгаатай юм доошоо ялгарах, хүчтэй толгой өвдөх, нүд бүрэлзэх, огиулах, бөөлжих, хордлогын улмаас туйлдах, хүүхэд өмнө нь хөдөлж байснаа хөдлөхгүй болох зэрэг.

Жирэмсний 20 дахь долоо 1 хоногоос хойш илэрдэг хлндрэлүүдээс хамгийн болгоомжлох шаардлагатай нь цус багадалт болон хордлого байдаг ба ургийн өсөлтөнд нөлөөлж эхийг сульдуулж байдаг. Харин хөнгөн үед нь эмчилгээ хийлгэвэл урагт нөлөө үзүүлэхгүй. Хордлогоос сэргийлэхэд унтах цаг, хоол тэжээлдээ анхаарах ба хэт ачаалалтай ажиллах болон хэт таргалахаас сэргийлэх нь зүйтэй. Чихэрлэг ихтэй хүнсний гүйлээс зайлсхийж өөх багатай мах, сүүн бүтээгдэхүүн, дүпү зэрэг уураглаг хүнс болон жимс, ногоо сайтар хэрэглэж давс бага хэрэглэх нь зүйтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.