“Audi” компанийн борлуулалт АНУ-ын зах зээлд тэргүүлэв

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 11:40 цагт
Мэдээний зураг,
Дэлхийд нэртэй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "AUDI", "ВМW", "Merceedes-Benz" компаниуд 30 мянган америк доллароос доогуур үнэтэй автомашинаар өрсөлдөх болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Audi” компани 30 мянган ам.доллараас бага үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин борлуулж эхэлснээр АНУ дахь борлуулалт нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сард тус компанийн АНУ дахь борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 15 мянга 653-аар нэмэгдэж 19 хувийн өсөлттэй гарсан гэж “Audi” компани мэдэгдсэн байна. Өнгөрсөн 2013 онд тус компанийн автомашинуудын АНУ дахь борлуулалт 158 мянгад хүрч байжээ. Дөрөвдүгээр сард “Audi”-ийн борлуулалт өссөн үзүүлэлттэй гарахад 29 мянга 900 ам.долларын үнэтэй шинэчлэгдсэн “A3” загварын борлуулалт 2159 хүрсэн нь ихээхэн нөлөөлсөн байна. Ингэснээр тус компанийн борлуулалт 40 дэх сардаа дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2020 он гэхэд борлуулалт зорилтод түвшин буюу 200 мянгад хүрэхэд нэг алхам ойртож байгаагийн баталгаа боллоо гэж “Audi”-ийн зүгээс мэдэгджээ. Сүүлийн үед Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид болох “Audi”, “BMW”, “Mercedes-Benz” компаниуд 30 мянган ам.доллараас хямд үнэтэй автомашинаар өрсөлдөх болсон нь  борлуулалт өсөхөд ихээхэн нөлөөлж байгааг шинжээчид онцоллоо.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.