Өргөст хэмх, цоохор майлзны шидэт ундаа

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Өргөст хэмх нь эрүүл мэнд болон гоо сайханд сайнаар нөлөөлдөг чухал хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Өргөст хэмхэнд их хэмжээний ус болон бусад тэжээллэг амин дэмүүд ихээр агуулагдсан байдаг.

Хэрэв та өдрийн турш хангалттай хэмжээний ус ууж чадахгүй байвал өргөст хөхний шүүсийг уухад л хангалттай. Учир нь өргөст хэмхний 90 хувьд нь ус агуулагддаг учир таны алдсан шингэнийг нөхөж, бие болон арьсыг тань чийгшүүлэх болно.

Хаврын улиралд арьсныхаа чийгийг алдахгүйн тулд заавал уух ёстой шүүсний 1 бол яах аргагүй өргөст хэмхийн шүүс юм.

Та өргөст хэмхийн шүүсийг 5 хоногийн турш хэрэглэвэл таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно.

1. Усны хэвийн хэмжээ

Хэрвээ та өдөрт 8 аяга ус ууж чаддаггүй бол өдөрт 3 удаа өргөст хэмхийн шүүс уугаарай! .Мөн нүүр тань наранд түлэгдсэн бол нүүрэн дээрээ өргөст хэмхийн маск тавих хэрэгтэй.

2. Чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд тустай

Өргөст хэмх хэрэглэх нь нойр булчирхайнаас ялгарах инсулины хэмжээг нэмэгдүүлнэ. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс өдөр бүр өргөст хэмхийн шүүс уугаарай!

3. Бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө

Шээсний хүчлийн хэмжээг багасгадаг учир бөөрөнд сайн.

4. Булчин болон үе мөчний өвчнийг арилгана

Өргөст хэмхэнд агуулагдах их хэмжээний амин дэм нь үе мөч болон булчингийн өвчнийг арилгана.

5. Үс, хумсанд сайнаар нөлөөлнө

Өөрт агуулагдах цахиурын ачаар таны үс хумсыг гялалзсан сайхан өнгөтэй болно.

6. Даралт тогтворжуулдаг

Цусны даралтыг багасгах үйлчилгээтэй.

7. Хавдартай тэмцэх шилдэг арга

Өргөст хэсгийн шүүсийг тогтмол хэрэглэснээр хэд хэдэн төрлийн хавдраас урьдчилан сэргийлж чадна.

8.Жин хасахад нөлөөлнө

Илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал өргөст хэмхийн шүүсийг уугаарай!

9. Амин дэмийн эх үүсвэр

А,В,С амин дэм нь таны дархлааг сэргээж, үргэлж эрч хүчтэй байхад туслана.

10. Хорт бодисыг гадагшлуулна

Биеэс хорт бодис гаргахад нэн тустай бөгөөд бөөрний чулууг ч гаргах чадвартай.

11. Холестирины хэмжээг багасгана

Стерол хэмээх бодис агуулагддаг учир биеийн холестирины хэмжээг буулгахад туслана.

Биеэс хор гадагшлуулах өргөст хэмх, цоохор майлзны (celery) шүүсийг хэрхэн хийх вэ

ОРЦ

- Цоохор майлз( celery)- 7 урт иш

- Өргөст хэмх- 3ш том

- Ногоон алим-1 ш

-Хальсалсан лемон-1ш

Бүх ногоонуудаа эхлээд гоожуур усанд шороог нь сайн угаачаад сода, алимны цуутай усанд 10 минут байлгаж хальсан дахь пестицидийг арилгаад шүүсээ шахаад хөргөгчиндөө хийгээрэй!

Тэгээд шүүсээ 24 цагийн дотор ууж дуусгана.

Өглөө эрт босонгуутаа өлөн элгэн дээрээ, орой яг унтахын өмнө орондоо орохоосоо өмнө 1 стаканыг уух хэрэгтэй!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.