Монголын хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалт

Twitter Print
2021 оны 04-р сар 16-нд 12:18 цагт
Мэдээний зураг,
“Ном” хөтөлбөр болон “Оюунт Монгол” аяны хүрээнд гаргасан заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Юуны өмнө сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдэд танин мэдэхүйн зурагт ном маш чухал байтал эдгээр жагсаалтад танин мэдэхүйн ном бараг ороогүй байна. “Ном” хөтөлбөрөөс гаргасан жагсаалтын хувьд ерөөсөө л уран зохиолын номын жагсаалт гэж нэрлэсэн ч болохоор санагдав. Бага анги, дунд ангийн жагсаалтын аль алинд давтагдсан номууд ч байх юм. Дээрх хоёр жагсаалтад орсон номуудыг ямар шалгуураар сонгосон нь тодорхой бус бөгөөд жагсаалттайгаа хавсарган олон нийтэд эдгээр номыг дэлхий шилдэг болон монголын бусад номоос онцолж сонгосон шалтгаанаа тодорхой танилцуулах хэрэгтэй юм. Та бүхэн жагсаалтуудтай танилцаад саналаа хуваалцаарай. Хүүхэд, залуучуудын дунд хэрэгжих “Ном” хөтөлбөрийн зөвлөмж, номын дэлгэрэнгүй жагсаалт танд болон таны үр хүүхдэд хэрэг болох буй заа. Номын цагаан буян хурах болтугай. 
 
Нэг. Сургуулийн өмнөх боловсрол
1. Миний шүлгийн анхны ном. О.Сундуй
2. Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал. А.Толстой
3. Андерсений үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/
4. Алтан загасны үлгэр А.С.Пушкин
5. Монгол ардын үлгэрүүд
 
Хоёр. Бага боловсрол
1. Заан залуудай /комикс/ Б.Ренчин
2. Чингис хаан /комикс/ Sky Power Media Asia ХХК
3. С.Маршакийн үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/
4. Гулливерийн аялсан түүх. Жонатан Свифт
5. Морьтой үлгэр. Ж.Дашдондог
6. Үш сайыс. Ж.Дашдондог /Баян-Өлгийн сурагчдад/
 
Гурав. Суурь, бүрэн дунд боловсрол
1. Заан залуудай /роман/ Б.Ренчин
2. Тунгалаг тамир. Ч.Лодойдамба
3. Хөгшин чоно ульсан нь. Д.Намдаг
4. Уянгын өгүүллэгүүд. С.Эрдэнэ
5. Харри Поттер. С.Роулинг
6. Алиса гайхамшгийн оронд. А.Кэрол
7. Том Сойерт тохиолдсон адал явдал. Марк Твен
8. Ахмад Грантын хүүхдүүд. Жюль Верн
9. Гэм зэм. Ф.М.Достоевский
10. Танихгүй эмэгтэйн захидал. Стефан Цвейг
 
Жагсаалтын эх сурвалж: 
1. READ төслийн хүрээнд боловсруулсан “Хүүхдийн номын каталоги” 2009 
2. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаал
 
1. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаалын хавсралт
 
УРАН ЗОХИОЛ
 
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд
 
Монгол ардын аман зохиол
 
1. Монгол ардын домог үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1989/
2. Монгол ардын дуу /эмхт.Ц. Өлзийхутаг,1989/
3. Монгол ардын ерөөл магтаал /эмхт Х. Нямбуу,1983/
4.Монгол ардын жүжиг наадмын аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв,1987/
5. Монгол ардын зан үйлийн аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв.,1988
6. Монгол ардын зүйр цэцэн үг /эмхт.Ш.Дулмаа, А.Шагдарсүрэн,2006, 2007/
7. Монгол ардын оньсого таавар /эмхт. Г.Ловор, Ц.Өлзийхутаг.1990/
8. Монгол ардын тууль /эмхт. Ц. Өлзийхутаг, 1989/
9. Монгол ардын үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1982/
 
Монгол уран зохиол
 
1.Алагсай Ч. “Ирвэст уул”
2. Батжаргал Д. “Хаан хуруу”
3. Галсан Т. “Хоёрын хүрд”
4. Гармаа Д. “Аав цэцэрлэгт орсон нь”
5. Гармаа Д. “Хөгжөөнтэй туужууд”
6. Давааням Д.“Ёгт үлгэрүүд”
7. Дашдондог Ж. “Чулуун домог”
8. Доржцэрэн Н. “Ойгоос илгээсэн захидал”
9. Ловор Г. “Жимсний хаяг”
10. Лодойдамба Ч. “Малгайтай чоно”
11. Надмид С. “Бордоотой бороо”
12. Санжаагончиг Ю. “Цоохор найз“
13. Содномдорж Д. “Норовын намтар”
14. Соронзонболд Л. “Загас унасан Заяахүү”
15. Сундуй О. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”
16. Түдэв Л. “Будаг амилсан нь”
17. Түдэв Л. “Хорвоотой танилцсан нь”
18. Түмэнжаргал З. “Голын жараахай”
19. Цэвэгмид Д. “Хос тогоруу”
20. Чимэд М. “Ойн зүүд”
21. Энхбаяр Ш. “Лууванд дуртай жаал”
 
Дэлхийн уран зохиол
 
1. Андерсен Г. Х. Үлгэрүүд
2. Ах дүү Грим Үлгэрүүд
3. Бөрнет .ф. “Бяцхан гүнж”
4. Грахам .К. “Бургаасан шугуйн салхи”
5. Дефо Д. “Робинзон Крузо”
6. Ершов П. “Бөгтрөгтэй морьхон”
7. Кестнер Эрих “Эрхийн чинээ эр”
8. Киплинг Р. “Зааны тугал”
9. С.Лагерлеф “Шидэт дэнлүү”
10. Лофтин .Х. ”Долитл эмчийн аялал”
11. Михайлков С. “Бардам туулай”
12. Носов Н. “Мөсөн чихэр”
13. Распэ Э. “Мянгуужинд тохиолдсон явдал”
14. Родари Дж. ”Чипполинод тохиолдсон явдал”
15. Свифт Дж. “Гуливерийн аялсан түүх”
16. Сухомлинский В. А. “Хөх тэнгэрийн доорх сургуулийн үлгэрүүд”
17. Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”
18. О.Уайльд “Аз жаргалтай хан хүү”
19. Чехов А.П. “Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд”
20. Чуковский К. “Хулгайлагдсан нар”
21. Экзюпери Сент “Бяцхан хун тайж”
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.