
Дэлхийн Хөнгөн атлетикийн холбоо 2021 онд олон улсын тэмцээн уралдаанд ямар нэг улсын нэрийн өмнөөс биш зөвшөөрөгдсөн харъяаллын бус тамирчны статусаар оролцох эрхийг ОХУ-ын хөнгөн атлетикийн 23 тамирчинд олгожээ.
Өмнө нь Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооноос Оросын хөнгөн атлетикийн 4 тамирчинд ANA (authorized neutral athletes) статусыг олгосон билээ.
Гэсэн хэдий ч дээрх 27 тамирчны зөвхөн 10 нь л энэ зун болох Токиогийн Олимпийн наадамд оролцох боломжтой аж. Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооноос мэдээлснээр ОХУ зөвшөөрөгдсөн харъяаллын бус статус авсан 27 тамирчдаасаа 10-ыг нь сонгож Токиогийн Олимпийн наадамд илгээх аж.
Оросын Хөнгөн Атлетикийн холбоог 2015 онд допингийн асуудлаар Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооны гишүүнчлэлээс хассан юм.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид ОХУ-ын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм. 2019 онд Дэлхийн Допингийн Эсрэг агентлаг ОХУ-ын спортын томоохон тэмцээнд уралдаанд оролцох эрхийг нь 4 жилээр хассан ч 2020 оны 12-р сард эрхийг нь түдгэлзүүлэх хугацааг 2 жил болгон багасгажээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/athletics
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.